Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нь эрдэм шинжилгээний ажлын үр дүнг дээшлүүлэх, олны хүртээл болгох, харилцан туршлага солилцох, судлаачдыг чадавхижуулах зорилгоор цуврал лекцийг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн зохион байгуулж байгаа. Өнөөдөр НЭМХ-ийн захирал, доктор Б.Цогтбаатар “Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, хэрэгцээ шаардлага” сэдвээр лекц уншлаа. Үүгээр хүрээлэн буй орчны зүгээс хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний ач холбогдол, уул уурхайн салбарт дутагдаж буй эрүүл мэндийн асуудлыг хөндсөн юм. Манай улс 2008 оноос уул уурхайн эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийж иржээ.