Дөрвөн настай охиноо харгис хэрцгийгээр хөнөөсөн төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхлэх байв. Гэвч талийгаач охины хойд эх Г.Маралмаа хорих ангиас ирэх замдаа хоёр удаа ухаан алдаж унажээ. Тус шүүхийн үүдэнд түргэн тусламжийн эмч нар ирж, Г.Маралмааг нийслэлийн II төрөх эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газар руу авч явав. Тиймэээс шүүх хурлыг ирэх сарын 7 хүртэл хойшлууллаа.
Ч.ТУЯА