ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хамтран Монголд анх удаа “ЮНЕСКО-гийн монгол загвар” арга хэмжээ зохион байгуулах нь. Оролцогч багийнхан НҮБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчийн дүрд хувирч, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг аж. Олон улсын чухал үйл явдлын талаар хүмүүст мэдээлэл өгөх, олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, НҮБ-ын өнөөгийн хөтөлбөр үйл ажиллагааны талаар мэдлэг олгох зорилготой энэ арга хэмжээг ЮНЕСКО-гийн 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Оролцогч багуудыг энэ сарын 30 хүртэл бүртгэж, мэдээлэл өгөөд аравдугаар сарын 17-нд чуулганаа зохион байгуулах гэнэ. Нэг баг долоон гишүүнтэй байх бөгөөд 10 баг оролцох аж.