Толбо нуур-Хашаатын даваа-Шургийн гүүр, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд зам тавих ажил эхэллээ.
Баян-Өлгий, Ховд аймгийг ОХУ, БНХАУ-тай авто замаар холбох энэ ажлын хүрээнд Улаанбайшинтаас Цагааннуур боомт хүртэл 25.8 км, Толбо нуураас Хашаатын даваа хүртэл 60 км, Хашаатын даваанаас Шургийн гүүр хүртэл 50 км, нийт 135.8 км зам тавина.
Энэ замыг БНХАУ-ын “Чайна хуаши интерпрайсис компани лимитид” компани “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавих юм. Зөвлөх компаниар “Ай Си Ти сайн консалтинг” компани ажиллахаар болжээ.
Х.ЭРХЭМ