Уул уурхайн яам болоод Ашигт малтмалын газраас уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлсэн байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоол, 2013 оны 131 дүгээр тогтоол, 2014 оны 88, 89, 220 дугаар тогтоол, 2015 оны 102, 103 дугаар тогтоолын дагуу экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний энэ сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг өнгөрсөн сарын үнийн дунджыг тогтоох зарчмаар тооцсон байна.


