АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн түвшин дээшилж, инфляц өсвөл Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ энэ оны эцсээр нэмнэ гэж тэргүүн Жанет Йеллен дуулгажээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын хэрэглээ буурах тул зэсийн үнэ хямдарна гэж “Goldman Sachs” мэдэгдсэн байна. Магадгүй уг таваарын үнэ бүр нэг жилийн хугацаанд хамгийн их доошилж ч магадгүй (дэлхийн санхүүгийн хямралаас хойш) гэнэ. Шинжээч Макс Лейтон, Жэффри Карри нарын үзэж буйгаар тонн зэсийн ханш ирэх арванхоёрдугаар сард 4800 ам.доллар болж буурч магадгүй аж. Бас ирэх жил дээрх тоо 4500 “ногоон” болж хямдрахыг үгүйсгэхгүй юм байна. Тэд “Зэсийн үнэ буурахад нөлөөлөх олон хүчийн зүйлийг дурдаж болохоор байна” хэмээн ярьжээ. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар тонн суурь металл 5098 ам.доллартай дүйж байсан юм.
“Goldman Sachs”-ын тооцоолсноор ирэх онд дэлхийн зах зээлд 530.000 орчим тонн суурь металл эрэлтээс илүү гарах гэнэ. Тэгвэл 2017 онд дээрх тоо 566.000, 2018 онд 626.000, дараагийн жил нь 657.000-д хүрэх төлөвтэй аж.
Ц.Болор