Энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Авто худалдааны цогцолборын эхний ээлжийг ашиглалт оруулна.
Уг цогцолбор нь автомашины худалдаа, сэлбэг хэрэгслийн зэрэг цогц үйлчилгээг иргэдэд хүргэх боломжийг бүрдүүлж байна. Нийслэлд төвлөрсөн автомашины олон захыг энэ цогцолбор руу нүүлгэх ажил эхлээд байгаа юм. Цаашлаад орон нутгаас ирж байгаа автомашинууд нийслэл хот руу орохгүйгээр уг цогцолборт хүрэх замыг шийдсэн гэдгээрээ онцлогтой.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох автозамын түгжрэлийг бууруулах боломжтой хэмээн холбогдох албаны хүмүүс харж байгаа юм. Авто цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтад 20 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.