Цаг бол алт гэсэн үг хэзээ хэзээнээс илүү одоо л жинхэнэ утгаа олж байх шиг. Хэр бүтээлч байхаас бидний орлого, ашиг ямар байх нь шууд шалтгаалдаг. Тиймээс долоо хоногоо илүү бүтээлч өнгөрүүлэх 20 аргыг таницуулъя.
1. Нэг л даалгаварт анхаарлаа төвлөрүүл.
Долоо хоногт хоёр ажил хийх эсвэл нэг цагт хоёр ажлыг хийж дуусгах нь хэзээ ч тийм хурдан дуусдаггүй нь ахин дахин батлагдсаар байна. Тиймээс долоо хоногт нэг л даалгаварт төвлөр. Ингэснээр ажлын нягт нямбай байдал, чанар ч сайжирдаг.
2. “Үгүй” гэж хэлж сураарай.
Зохиолч Жэймс Алтучерийн “Үгүй” хэмээх үгийн хүч” номд бодит амьдрал дээрх туршлагыг маш сайн өгүүлсэн байдаг. Тэрбээр “Зөв цагтаа “Үгүй” гэж хэлэх нь дан ганц таны цаг, асуудлыг шийдвэрлээд зогсохгүй амьдралыг тань ч аврах хүчтэй” хэмээн өгүүлсэн байдаг.
3. Бүтээлч төлөвлөгөөг гарга.
Бүтээлч долоо хоног ажлын эхний өдрийн өглөөнөөс л эхэлдэг, тиймээс тэр үед нь маш сайн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Бүх зүйлс гэнэт л гарч ирдэг боловч цагийн хуваарьтай байх нь танд тусална. Хэрвээ та чөлөөт цагаа дэмий үрэх гээд байдаг бол цагийн хуваариа минутаар гаргаарай.
4. Долоо хоногийн өмнөөс л эхэл
Календарь дээрээ ажлаа тэмдэглэхдээ Пүрэв гарагт бүх ажлаа дуусгахыг эрмэлз. Ингэснээр Баасан гарагт гэнэтийн ажлуудад төвлөрч, хийж дуусгах боломжтой болно. Ингэж чадсанаар долоо хоног маш үр бүтээлтэй өнгөрөх болно.
5. Замаас гар.
Эхлээд хийхийг хүсэхгүй байгаа зүйлсээ шийд. Ингэснээр ийм асуудлаас болж хий дэмий стерсстэж, эрч хүчээ алдахгүй байх боломжтой болно. Тиймээс үлдсэн өдрүүд маш хялбар санагдах болно.
6. Мэдрэмжтэй бай.
Аливаа зүйлийг өөр нүдээр харахад бүх зүйл дээрддэг. Танд хариуцлагатай хамтрагч байхгүй бол өчигдөр бол хамгийн тохиромжтой цаг. Дараагийн тохиромжтой цаг бол яг одоо. Календарь болон хийх ёстой зүйлсийн жагсаалтаа хөтлөхдөө илүү ажил хэрэгч шүүмжлэгчийн байр сууринаас хандаарай.
7. Харьцуулж бай.
Долоо хоногийнхоо календарь болон бүтээлч байдлын төлөвлөгөөг бусдынхтай харьцуулж нэг үзээрэй. Тэгээд тэдний туршлагаас суралц. Хамгийн шилдэг арга бол энгийн ажиглалтаар бусдын арга барилаас суралцах юм.
8. Төгсөөс илүүг бүтээ.
Маш сайн хичээх бол эрхэм зорилго, гэхдээ хэт өндөр шаардлагатай байх нь бүтээлч байдлын анхдагч дайсан байдаг (хоёр дахь нь залхуурал). Долоо хоногт маш сайн 100 зүйл хийхийн оронд 15 төгс зүйл хийсэн нь дээр биш гэж үү?
9. Эрт эхэл.
Эрт босвол нэгийг дуулна гэдэг. Эртэч байж, эхлэхээсээ өмнө өглөөний цай болон хувий асуудлууддаа анхаарал хандуулж сураарай. Цөөн анхаарал сарниулагч зүйлс олон тооны ажил гүйцэтгэхтэй тэнцэхүйц цагийг биднээс авч оддог гэдгийг санаарай.
10. Цагаа хуваарил.
Хичээнгүй ажилла бас амар гэхдээ битгий холь. Хаана ч байсан гэсэн бүрэн оролцоотой бай. Ажиллаж байхдаа, гадуур явж байхдаа ч тэр. Гэхдээ өдөр бүр эсвэл долоо хоногт тодорхой цагийг ажлаас хол өнгөрүүлээрэй. Танд болон таны тархинд амралт хэрэгтэй.
11. “Сатаарах цаг” битгий олго.
Бид өөрөө өөрсдөдөө хангалттай их саад хийдэг. Энэ л зүйлсийг үнэхээр хийх хэрэгтэй гэдгийг бусдад ойлгуул. Хаалган дээрээ тэмдэг тавьдаг ч юм уу календарь дээрээс сатааруулах зүйлсийг авч хая. Бүх зүйлийн 99 хувь нь ажлаа дуусгах хүртэл тань таныг хүлээж чадна.
12. Завсарлагатай ажил.
Хэн ч бүтэн өдрийг тохируулж чадахгүй. Гол дүрэм бол 25 минут ажил 5 минут завсарла. Урт замд илүү ихийг бүтээх болно.
13. Өршөөл энэрэлгүй бай.
Аль чадахаараа л бүтээмжтэй байна уу? Өгөгдсөн ажлыг хийхдээ өөрөөсөө “би үүнийг илүү хурдан хийж чадах уу?” гэж асуу. Арга барил, бүтээмжит байдлын техникээ тогтмол сайжруулаарай.
14. Зөвхөн хийж чадах зүйлээ л хий.
Чиний хийж буй зүйлийг илүү сайн бөгөөд хямд, хялбар хийж чадах хүн байвал түүнд л наад ажлаа өг. Өөрийнхөө цагийг зөвхөн өөрийн хийж чадах зүйлдээ л зарцуулсан нь дээр. Энди Стэнли “Дараагийн удирдагчдын эрин үе”-дээ ийнхүү бичсэн байдаг.
15. Үр дүнгээ дүгнэ.
Долоо хоногийн сүүлд үр дүнгээ дүгнэж бай. Долоо хоног бүр ахиц гаргах аргыг олоорой.
16. Өгөхийн оронд ав.
Чухал ажлыг хойшлуулсан үедээ ч бусадтайгаа холбоотой байж, өөртэйгөө холбоотой байлга. Тэр үедээ чухал гэсэн хүмүүсээсээ мэйл болон дуудлага хүлээж ав.
17. Ажлаа ангил.
Яг л яаралтай тусламжийн өрөөний эмч шиг бодож эхлэх хэрэгтэй. Яг одоо цагаа юунд зарцуулсан нь хамгийн оновчтой вэ? Түүнийгээ шийдэж, түүндээ төвлөр. Бусад бүх ажил таныг ширээн дээр хүлээж байх болно.
18. Давтамжтай ажлыг автоматжуул.
Төлбөр, тооцоо зэргийг автоматжуулж, байнга давтагддаг иймэрхүү ажлаас өөрийгөө чөлөөл. Хийх зүйлсээ багасгаж, илүү сайжруул.
19. “Өдөрт нэг удаа” жагсаалт гаргаарай.
Шуудан болон фэйсбүүкээ шалгах зэрэг өдөрт нэг удаа, ихдээ л хоёр удаа хийх хэрэгтэй маш олон зүйлс байдаг. Хувийн “өдөрт нэг удаа” гэсэн жагсаалттай болж, ажлын ачаалалд чинь саад болох хэрэгцээгүй ажлуудаа жагсаагаарай.
20. Тээнэгэлзэх хэрэггүй
Юуг ч даван туулах чадвар болон үр бүтээлтэй байх туршлага хуримтлуул. Нэг долоо хоногт бүх ажлыг төгс хийнэ гэхийнхээ оронд тогтмол өсөлттэй байхыг эрмэлз. Энэ л жинхэнэ зорилго.
О.Намуун