БНХАУ байгууллагдсаны 66 жилийн ойг өмнөд хөршийнхөн ирэх сарын 1-3- нд тэмдэглэнэ. Энэ үеэр тус улстай хил залгадаг авто замын боомтууд амрахаар болжээ.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн авто замын боомтууд дээрх өдрүүдэд амарна гэдгийг ХХЕГынхан мэдээллээ.
Харин агаарын болон төмөр замын боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах юм байна.