Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр Баян-Өлгий аймгийн Толбо сумаас Ховд аймгийн чиглэлд хатуу хучилттай 190 орчим км замыг Хятадын “Чайна Гуанши” компани гүйцэтгэх ажилдаа оржээ.
2017 онд ашиглалтад оруулах уг зам баруун хоёр аймаг төдийгүй Улаанбаатар, Азийн авто замын сүлжээтэй холбогдох аж. Мөн Цагааннуур, Улаан байшинт хооронд 25 км зам энэ төслийн хүрээнд тавигдана хэмээн Зам тээврийн дэд сайд Х.Ержан ярилаа.