АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ энэ оны эцсээр нэмж магадгүй гэх мэдээлэл зах зээлд нөлөлөсөөр байна. Тухайлбал, үүнээс шалтгаалж алтны үнэ хямдарсаар байгаа гэнэ. “Одоогийн нөхцөлд хүмүүс мөнгөө алт руу “оруулах” сонирхолгүй байна. Учир нь хариуд нь “шагнал” ирэхгүй гэж үзэж байгаа” хэмээн Лондон дахь “Marex Spectron” группийн брокер Дэвид Говетт өгүүлжээ. Өнгөрсөн долоо хоногийн эцсээр АНУ-ын эдийн засаг сэргэж байгаа гэсэн үзүүлэлт гарсан билээ.
Сүүлийн саруудад үнэ нь доошилсоор байгаа алтны үнэ өчигдөр Лондоны металлын биржид 0.6 хувиар хямдран, унци нь 1126 ам.доллартай тэнцэв. Уг үнэт меатллыг үйлдвэрлэдэг компаниудын хувьцааны ханш ч уруудаж буй гэнэ.
Нью-Йоркийн “Comex” биржид ирэх арванхоёрдугаар сард худалдан авах алтны үнэ нэг хувиар бууран, унци нь 1137 ам.доллартай тэнцсэн тухай investing.com цахим хуудсанд тэмдэглэжээ. Гэхдээ улс орнуудын алтны эрэлт тийм ч их буурахгүй хэмээн зарим эдийн засагч үзэж буй юм байна.