МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр цалин, тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ дахь МАН-ын бүлгээс санаачилсны дагуу 2015 оны улсын төсвийг батлах үеэр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор 90 тэрбум төгрөг суулгасан.
Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газар энэхүү хөрөнгийг 2016 оны төсөвт шилжүүлэх чиглэлийг сайд нарт өгсөн. Хямралтай үед цалин, тэтгэврийг бууруулах бус, нэмэх зарчим баримтлах ёстой.
2009 оны эдийн засгийн хямралын үед цалин, тэтгэврийг нэмж иргэдийн худалдан авах чадварыг хэвээр хадгалж байсан. МАН-ын бүлэг хямралтай үед цалин, тэтгэврийг нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр сууриа төсвийн тодотголын үеэр илэрхийлнэ. Тодорхой тооцоо судалгаа ч бий” гэв.
Б.УРАН