ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова энэ сарын 8-10-ны өдрүүдэд Монголд ирэхээр болжээ.
Тэрбээр өөрийн тав дахь үеэ монгол хүн байсан хэмээн зарлаж байсан. Өнгөрсөн жил анх удаа Монголд ирэхдээ өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан аж. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харж, үхэгсдийн ертөнцөд нэвтэрдэг гайхамшигт чадвартай гэгддэг Сибирийн удам дамжсан шидтэн Елена Голуноваг энэ удаад зөвхөн түүнд л сонсогддог дуу хоолой Монгол руу татан эргэн ирэхээр болсон гэнэ.