Баянзүрх дүүргийн V хороо, Өлгийн 26 дугаар гудамжны дэргэд цэвэр усны шугам солиж байсан хоёр хүн шороонд дарагдсан тухай дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид шуурхай ажилласан байна.Аврагчид иргэн Б-г шороон дороос гарган авч эмнэлэг рүү хүргэхэд аарцаг, нурууны гэмтэл авсан байж. Харин 36 настай М-ыг гаргах үед нас барсан байсан тул цогцсыг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.