Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын төвөөс баруун хойд зүгт 114 км-ийн зайтай газар өчигдөр оройн 18:50 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт 4.2 магнитудын хүчтэй байсан бөгөөд орон нутагт ноцтой хохирол учраагүй. Энэ тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлсэн байна.