Р.Мөнхтуяа: ХААН Банк даатгалын үйлчилгээг харилцагчдад илүү ойр, хүртээмжтэй болгож байна
ХААН Банк 2012 оноос хойш Монгол Улсад анх удаа даатгал зуучлалын үйлчилгээг орон даяар байрлах 540 гаруй салбар, нэгж болон цахим сувгаараа дамжуулан шуурхай, хүртээмжтэй үзүүлж ирсэн билээ. Өнгөрсөн баасан гарагт ХААН Банк даатгал зуучлалын чиглэлээр хамтран ажилладаг түнш байгууллагууд, харилцагчдадаа талархал илэрхийлэх зорилгоор “Bancassurance - Beyond together” уулзалт, арга хэмжээ зохион байгууллаа.
2026-11-11
Цагийн аясаар хувьсан өөрчлөгдөхөөс нь өмнө хадгалж үлдэх давтагдашгүй төрх
Зураач Ц.Нарангэрэлийн уран бүтээлийн үндэс нь байгаль дэлхий юм. Тэрээр байгалийн гадаад төрхийг бодитой дүрсэлж, түүний дотоод хэмнэл, уур амьсгал, сэтгэл хөдлөлийг уран бүтээлдээ шингээхийг зорьдог бөгөөд гэрлийн намуухан туяа, уудам орон зайн гоо сайхныг илэрхийлдгээрээ онцлог. Түүний хувьд байгалийн зураг зурах нь зөвхөн тухайн газрын дүр төрхийг буулгах бус, цаг хугацааны эрхээр өөрчлөгдөхөөс нь өмнө давтагдашгүй өнгө төрх, оршихуйн мөн чанарыг нь хадгалан үлдээх нэг арга юм.
2026-11-11
ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина
Боловсролын яам, ХААН Банк, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд хүүхэд бүрд сурч боловсрох тэгш боломж олгох, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Налайх дүүргийн I хорооны гэр хорооллын алслагдсан бүсэд 75 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг талууд үзэглэлээ.
2026-11-05
ХААН Банкны ПОС эзэмшигчдэд зориулсан урамшуулалт аян эхэллээ
ХААН Банк 35 жилийн ойн хүрээнд “Танд талархъя” аяныг үргэлжлүүлж, энэ удаад ПОС эзэмшигчдэдээ зориулан нийт 71 харилцагчийг урамшуулах аяныг зарлаж байна. Урамшууллын хүрээнд 35 харилцагч iPhone 18 Pro Max гар утас, 35 харилцагч тус бүр 1 сая төгрөгийн хадгаламжийн эрх, нэг харилцагч автомашины эзэн болно. Аян 2026 оны 11-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд бизнесийн орлогоо карт уншигч ПОС-оор хүлээн авдаг бизнес эрхлэгчид дараах нөхцөлийг хангаснаар урамшуулалд оролцох боломжтой.
2026-11-05
“Цэнхэр бонд гаргах удирдамж” боловсруулжээ
Монгол Улс “Цэнхэр бонд гаргах удирдамж” боловсруулж, усны тогтвортой менежментийг дэмжих боломж бүрдүүлснийг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос мэдээллээ.Тодруулбал,тус хорооноос тогтвортой хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, үнэт цаасны зах зээлд байгаль орчинд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх, усны нөөцийг хамгаалах ,урт хугацаанд ашиглахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор улсын онцлогтоо нийцүүлэн дээрх удирдамжийг боловсруулж, олон нийтэд танилцуулав.
2026-10-28
“Торгуулиа төлнө үү” гэсэн мессежээс болгоомжил
Сүүлийн үед төрийн байгууллагын нэрийг ашиглан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэх нэрээр хуурамч мессеж илгээж, иргэдийг залилан мэхлэх оролдлого их гарах болсон. Тухайлбал, “Торгуулиа яаралтай төлнө үү”, “Таны торгууль төлөгдөөгүй байна” гэх мэтээр яаруулж, мессежээр илгээсэн холбоос дээр даруулахыг шаарддаг.
2026-10-18
Мөнгөний нийлүүлэлт 13.3 их наяд төгрөгөөр өсжээ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний есөн сарын статистик мэдээллийг эмхэтгэж дуусжээ. Үр дүнг нь маргааш танилцуулна гэж Үндэсний статискикийн хорооноос өчигдөр мэдээлэв. Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт 56.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 30.7 хувиар буюу 13.3 их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд төгрөгийн харилцах 3.9, хадгаламж 6.1, валютын харилцах 3.7 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
2026-10-15
1072 хувьцааг “амилуулна” гэх амлалт
Манай улсын нүүрсний геологийн нөөц 173, баталгаажсан нь 37.3 тэрбум тонн. Нүүрсний батлагдсан нөөцөөр тэргүүлдэг хамгийн том бүс нь Тавантолгойн бүлэг орд. Эл бүлэг ордын нөөц нь 5.7 орчим тэрбум тонн. Энэ нь өдгөө мэдэгдэж буй нийт баталгаат нөөцийн зургааны нэгтэй дүйцэхүйц дүн.
2026-10-14
“Уул уурхайн бус салбарын татварыг бууруулах хүсэлтийг хязгаарлах хэрэгтэй”
Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт Монголд ажиллаж, макро эдийн засгийн нөхцөл байдал, төсөв, санхүүгийн бодлого, зарим хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцан, дараах мэдээллийг гаргажээ. Үүнд уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдсэний дүнд 2026 оны эхний хагаст Монголын эдийн засгийн идэвхжил хүлээлтээс давж 7.7 хувиар өссөн.
2026-10-12
Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа
Манай улс энэ оны эхний есөн сард 8.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолжээ. Харин 14.4 тэрбум “ногоон”-ы үнэ бүхий эрдэс, түүхий эд экспортод нийлүүлснийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Ингэснээр гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 22.7 тэрбумд хүрч, тэнцэл нь 6.1 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
2026-10-02
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна
Хүн амын дунд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болох зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нээлтээ хийлээ.
2026-10-02
Инфляцыг ирэх онд зургаан хувьд барина гэв
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга С .Бямбацогтод өргөн мэдүүллээ.
2026-10-01
Дэлхий даяар инфляцтай тэмцэж байна
Монгол Улсад инфляц өндөр түвшинд хэвээр байна. Наймдугаар сарын байдлаар жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь байгаа нь энэ оны инфляцын зорилт болох 6±2 хувийн дээд хязгаараас нэлээд өндөр үзүүлэлт юм. Наймдугаар сард инфляц өмнөх сарынхаас 0.5 нэгж хувиар буурсан нь хүнсний бүлгийн, тэр дундаа махны үнийн өсөлт саарсантай голлон холбоотой. Гэхдээ хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнэ сүүлийн саруудад илүү эрчимтэй өсөж буй нь инфляцын дарамт эдийн засгийн бусад хэсэгт ч тархаж байгааг харуулж байна.
2026-09-25