“Оюутолгой”-н ажилчид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг шаардаж байна
Үндэслэлгүйгээр цалинг нь бууруулсан гэх шалтгаанаар “Оюутолгой” компанийн Гүний уурхайн олборлолт, тээвэрлэлтийн хэлтсийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Тодорхой шалтгаан, үндэслэлгүйгээр цалинг нь хассаны улмаас тэд түр хугацаанд ажилд гарахаас татгалзсан байна. Ийнхүү шаардлага тавихад нь дээрх компани ажилчдыг уурхайг орхиж явахыг хүсжээ. Ингэснээр нийт 180 орчим уурхайчин гэр лүүгээ буцсан гэнэ. Тэднийг амарч буй ажилчидтай нийлүүлэн тооцвол нийт 400 орчим ажлын байртай холбоотой асуудал үүсээд буй юм байна.
2024-05-14
Үндэсний цахим санг “Ekids” цэсэд байршуулжээ
Төрийн үйлчилгээний цахим систем болох “E-Мongolia” аппликэйшнд хүүхдийн эрхийг хамгаалах, эцэг, эх, хүүхдэд зөвлөгөө өгөх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Ekids” цэс байдаг билээ. Хүүхдийн төлөө ажиллуулдаг “Ekids” цэсэд үндэсний цахим сан болох “Esan”-г нэмж байршуулжээ. Ингэснээр хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчид цахим орчны аюул, сул талыг мэдэж зөвлөгөө авна
2024-05-13
Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ
Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт тогтоосон товын дагуу өнөөдөр 09:00 цагт эхэллээ.
2024-05-13