Унгарын Будапешт хотод цахим спортын “CS2” төрлийн энэ оны сүүлийн мэйжор тэмцээн үргэлжилж байна. Эл тэмцээний III шатны тоглолт өндөрлөж, плей-оффт өрсөлдөх найман багийн нэр тодорсон. Ази, Номхон далайн бүс нутгийн төлөөлөл болсон “MongolZ” багийнхан III шатнаас мэйжорыг эхлүүлж, 3-1 гэсэн амжилттай плей-оффт шалгарсан. Тэд мэйжорын эхний тоглолтдоо Бразилын “Imperial” багт хожигдсон ч Нидерландад төвтэй “Liquid”, АНУ-ын “FaZe”, ХБНГУ-ын “G2” багийг дараалж хожсоноор сүүлийн шатанд үлдэв. “MongolZ”-ынхны плей-оффын өрсөлдөгч нь Остин мэйжорын аварга Францын “Vitality” багийнхан. Хоёр багийн тоглолт маргааш 03:00 цагт эхэлнэ. Манайхан Остин Мэйжорын финалд учраа таарахад “Vitality” баг 2:1-ээр хожиж байв. Түүнээс хойш гурван удаа таарахад “MongolZ”-ынхон сүүлийн хоёр тоглолтод мөн хожжээ.