ОХУ-ын Ханты Мансийск хотод зохион байгуулдаг нефтьтэй орнуудын боксын “Дэлхийн цом”-ын уламжлалт тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Отгонбаяр, А.Бат-Очир нарын удирдлагад Монголын тамирчид оролцож, хоёр нь аваргын төлөө шалгарчээ. 22 дахь удаагийн эл тэмцээнд эрэгтэйчүүдээс 60 кг-д ОУХМ Д.Ганболд шагналын салхи хагалж, мөнгөн медаль хүртэв. Түүний дараа 67 кг-д мөн алтан медалийн төлөө тулалдсан Т.Энхтөр дэд байрт шалгарав. Тэгвэл 71 кг-д Б.Мишээлт, 80 кг-д Ө.Төгөлдөр нар тэдний амжилтыг үргэлжлүүлж, хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд өрсөлдсөн тамирчдаас 2001 онд Ц.Пүрэвдорж эх орондоо хүрэл медальтай ирж байсан юм.