Эрх чөлөөний хуулиа эрх баригчдад “тушаалаа”
Засгийн газраас санаачлан боловсруулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг УИХ-аар дэмжсэн нь өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан гол сэдвүүдийн нэг байлаа. ХЗДХ-ийн сайд уг хуулийн төслийг “гал атгасан” мэт зүтгүүлсээр парламентын босгыг давуулсны учир нь “Алсын хараа-2050” хөтөлбөрийн Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм бүтээх зорилгын хүрээнд 5.5.9-д “Хэвлэлийн эрх чөлөөг бүх талаар хангаж, ёс зүйтэй, мэргэшсэн сэтгүүл зүйг хөгжүүлнэ” гэж, мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.2.1-т “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт, хараат бус, бие даасан байдлыг хангах, тэдгээрийн редакцыг эздийн нөлөөллөөс гаргах, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө болон мэргэжлийн ёс зүйг баримтлан хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж заасантай холбоотой болохоос бус, сэтгүүлчдэд хайртайдаа, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлсэндээ байсангүй.
2025-04-28
“Урвагчдын Засгийн газар огцор”
Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг Э.Бат-Үүл, Д.Сосорбарам тэргүүтэй хэсэг хүн АН-ыг Үндсэн хууль зөрчиж бүрдсэн хуйвалдааны Засгийн газраас гарах шаардлага хүргүүлэх жагсаалыг өчигдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний урд зохион байгуулав. Ардчилсан хөдөлгөөний жагсаалыг дурсах нь тэдний нэг зорилго хэмээгээд “Урвагчдын Засгийн газар огцор” гэх уриа лоозон барьжээ.
2025-04-28
Хятадууд гэдийж, малчид гонсойж байна
Хэнтий аймгийн малчин залуу энэ сарын эхээр хэдэн ямаагаа самначхаад ноолуурын үнэ өсөхийг хэсэг харзнасан гэнэ. Гэтэл үнэ өсөх нь бүү хэл, авах ч хүн олдохоо байж. Сарын эхэнд нэг кг ноолуурыг 150 мянга орчим төгрөгөөр авч байсан ченж одоо болохоор “авахгүй” гээд гэдийчхэж. “Ноолуур авна” гэх зарын дагуу ярихаар 140 мянга гэх боловч яваад очихоор кг-ыг нь 100-105 мянган төгрөгөөр л үнэлж буйг малчин залуу ярьсан юм. Харин салбарын яамныхан нь зүүн аймгийн малчдаас ноолуурыг нь бүрэн авч дууссан.
2025-04-24
Өсвөр насныхны сэтгэл зүйг ойлгож дэмжье
Эрүүл мэндийн яам болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн хамтран “Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё” сарын аяныг эхлүүлсэн байна. Үүний хүрээнд ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч нар өсвөр үеийн төлөөллийг хүлээн авч, эрүүлмэндийнталаармэдээлэл өгсний зэрэгцээтэдний дуу хоолойг сонсжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид эрүүл мэндийн орчин дахь хүүхдийн эрх хамгааллын хэрэгжилт, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, зөв хооллолт сэдвээр илтгэл хэлэлцүүлж, тулгамдсан асуудлаа ярилцсан аж.
2025-04-23