УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээгээр “Таваас дээш удаа ипотекийн зээл авсан 12 000 гаруй иргэн байна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэ нь ташаа ойлголт болохыг Монголын банкны холбооноос өчигдөр мэдээллээ. Тодруулбал, 2013-2016 онд Монголбанк эх үүсвэрээр 1584 иргэн давхардуулж зээл авсан гэнэ. Ипотекийн зээлийн хөтөлбөрт 2016 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газар болон Төвбанкнаас санхүүждэг хөнгөлөлттэй зээлийг нэг иргэн үндсэн зээлдэгчийн хувьд нэгээс дээш удаа авахыг хориглосон аж.
Журмын хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороо, Төвбанкнаас хянан, сар, улирал тутам тайлан гаргадаг байна. Тиймээс 12 000 хүн таваас дээш удаа ипотекийн зээл авах ямар ч боломжгүй гэдгийг Монголын банкны холбооноос дурдав.
С.Дулам