XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараах хүмүүст дипломат албаны дээд цол Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол олголоо. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ахмад дипломатч Б.Батхишиг, Ахмад дипломатч Д.Баярхүү , Ахмад дипломатч Л.Мундагбаатар нарт олголоо.