Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд сурагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим бүртгэлийн сан бүрдүүлэх, холбогдох хуульд заасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд сурагчийг хамруулах талаар заасан байдаг. Үүний хүрээнд Боловсролын ерөнхий газар, “ЭМЖЖ” ХХК-ийнхан чих, хамар, хоолойн эрүүл мэнд, зөв дадал бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тэд ерөнхий боловсролын зорилтот зургаан сургууль, гурван политехник, коллежийн 14-18 насны 3000 суралцагчийг чих, хамар, хоолойн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сургалт зохион байгуулах гэнэ. Эл өвчний талаарх суурь мэдлэг олгох, урт хугацаанд үүсэж болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилготой “Ent care” аян хэрэгжүүлж, хамтран ажиллахаар болсон байна.
Ч.Болор