Манай сонин эмнэлгийн орчинд хүний эрх зөрчигдөж буй асуудлаар “Эмнэлгээс олддоггүй хүний эрх” нийтлэл бэлтгэн хүргэсэн нь олон хүнд хүрч, уншигчдаас ч санал, гомдол цөөнгүй ирүүлсэн юм. Тэд нийтлэлийн мөрөөр холбогдох төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж буй талаар болон албаны хүнээс тодруулга авч, эргэн мэдээлэхийг биднээс хүссэн. Үүний дагуу ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй талаар ярилцсанаа хүргэе.
-Хоёулаа яриагаа гол асуудлаасаа эхэлье гэж бодлоо. Үзлэг, оношилгооны явцад өвчтөн, үйлчлүүлэгчээ олны өмнө “нүцгэлэх”, доромжлох, хувийн мэдээллийг нь задруулах, орон зайг нь үл хүндэтгэх явдал эмнэлгүүдэд газар авсан. Энэ нь хүний ямар язгуур эрх ашгийг зөрчдөг юм бэ?
-Тухайн хүний халдашгүй байх дархан эрхийг зөрчиж буй үйлдэл мөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13-т бие, эрүүл мэнд, нэр төр халдашгүй дархан байна гээд заачихсан. Өмнө нь хувийн нууцыг “захидал харилцаа”-гаар хязгаарладаг байсан бол одоо зураг, дүрс, бусад эмзэг мэдээлэл нь хүний халдашгүй орон зай буюу биет орчинтой адил бидний нэг хэсэг болсон гэсэн үг.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд баталж, дараа жил нь шинэч лэн найруулсан. Өмнө нь мөрдөж байсан буюу 1996 онд баталсан Хувь хүний нууцын тухай хуульд хүний хувийн мэдээллийн дээд шатлалыг тогтоогоогүй байсан юм. Харин өдгөө хүний хувийн болон эмзэг, генетик мэдээллийг хэрхэн хамгаалахыг шинэ хуульд нарийвчлан тусгаж өгснөөрөө давуу талтай. Эрүүл мэнд бол хүний эмзэг мэдээлэлд хамаардаг. Тиймээс зайлшгүйгээс бусад үед цуглуулах, боловсруулах, ашиглах, нийтэд түгээх, зарлах нь хориотой.
Эмнэлгийн орчинд хүний эрх зөрчигдөж буй асуудлаар манайх яг одоо хяналт шалгалт хийж байна. Аймгуудын болон нийслэлийн эмнэлгүү дийн гурван шатлалын түвшинд хийж буй уг шал галтын явцад адаглаад л камержуулалтыг хэрхэн, яаж шийдэх, хаана суурилуулж болох, болохгүй вэ гэдэг нэгдсэн ойлголт хэрэгтэй нь анзаарагдлаа. Бид тухай бүрд нь заавар, зөвлөмж өгөөд явж байна.
-Эмнэлгийн орчин дахь хүний эрхийн зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгдсэн үү, эсвэл хэвийн хэмжээнд байна уу?
-Эрүүл мэндийн салбартай холбоотой хоёр янзын шалтгаанаар хүмүүс комисст хандаж буй учир үүний талаар энэ оны илтгэлдээ оруулах гээд мэдээлэл цуглуулж байна. Эхнийх нь, эрүүл мэндийн үйлчилгээ авч буй иргэдээс “Эмч, ажилтнууд үзлэг хийхгүй байна. Харилцаа, хандлага муу, ялгаварлан гадуурхалт ихтэй. Цаг авахад асар удаашралтай, хүлээгдэл, дараалал ихтэй. Даатгалаар үйлчилсэнгүй” гэдэг. Мөн таны хэлсэнчлэн олны дунд хувийн мэдээллийг нь зарлах, нийтийн өмнө үзлэг хийж, зөвлөгөө өгдөг асуудлыг ч хөнддөг. Цаашлаад эмнэлгүү дийн шинжилгээ, оношилгооны тодорхойгүй байдал, хариу гарсны дараах давтан үзлэгийн зэрэг мэдээллийг дутмаг өгдөг нь иргэдийг чирэгдүүлэх үндэс болж буйг ч шүүмжилдэг. Ерөн хийдөө манайд хандаж буй хоёр хүн тутмын нэг нь эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус, гомдолтой байгаагаа илэрхийлдэг юм.
Дараагийнх нь, эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, ажилтнууд комисст хандах нь олонтоо. Тэд хөдөлмөрлөх эрх, санхүүжилт, цалин хөлс, ажлын байрны нөхцөл байдлаа түлхүү ярьдаг. Тэгэхээр хоёр талтай л юм билээ.
-Эмч, ажилтнууд олны дунд эмчилгээ, үйлчилгээ үзүүлснийгээ ачаалал, өрөө, талбайн хүрэлцээгүй байдал гэж зөвтгөх нь бий.
-Яаралтай тусламжаас бусад үед хийж буй “ил тод” үзлэгийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзнэ. Яаралтай гэдэг нь гарцаагүй нөхцөл байдлыг хэлдэг. Тодруулбал, тухайн хүний биеийн байдлаас шалтгаалж амь, нас, эрүүл мэндийг нь авран хамгаалахын тулд хөдөө хээр, машин дотор ч юмуу, яаралтай хагалгаа хийх тохиолдол гардаг. Ийм нөхцөлд бол тусдаа стандарт, хүний эрх ярих ямар ч боломжгүй. Дэлхийн бүх улс оронд тийм л байдаг. Харин өрөө, тасалгааны хүрэлцээ, эмч нарын харилцаа, хандлагаас шалтгаалсан зөрч лүүдийг арилгах боломжтой. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд ч “хөндлөнгийн саадгүй орчинд үйлчилгээ үзүүлэх” ёстой хэмээдэг.
Эмч нар ачаалалдаа түүртдэг ч юм уу, эсвэл өмнө нь тогтсон хэвшмэл ойлголт нь давамгайлдгаас болдог уу, “Бүх хүн үзүүлдэг, та ганцаараа эмнэлгийн үйлчилгээ авч байгаа юу. Үүнд сонин юм юу байна вэ. Хүний бие л бол бие, эсвэл та бусдаас илүү эрхтэнтэй юм уу” гэх мэтээр харилцах нь түгээмэл. Гэтэл тухайн бие, эрхтнээ нийтэд “дэлгэх”-ээс ичиж, нууж хаахыг эмчээс шаардах нь хууль ёсны л асуудал. Ялан гуяа хүүхэд, өсвөр насныханд эмнэлгийн “ил тод” үзлэг хүнд тусдаг учраас тусгаарлалт зайлшгүй хийх хэрэгтэй. Заавал тусдаа өрөөтэй байх ёстой гэхээсээ илүүтэй байгаа орон зайгаа зөв хуваарилаад, дотоод нөөц бололцоондоо тулгуурлаад шийдчих өч төчнөөн арга бий. Наад зах нь зориулалтын хөшиг татчихад төсөв мөнгө ч их орохгүй шүү дээ.
ЭМЧ НАР ЭНГЭРИЙН КАМЕР ДУРААРАА АШИГЛАЖ БОЛЖЭЭ
-Та түрүүнд эмнэлгийн орчинд камержуулалтыг хэрхэн, хаана суурилуулах вэ гэдэгт нэгдсэн ойлголт хэрэгтэй байна хэмээсэн. Үүнийгээ дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?
-Эмнэлгүүд камерыг хаа хамаагүй суурилуулдаг нь хяналт шалгалтын явцад ил болсон. Үзлэгийн өрөөндөө хүртэл камер тавьчихсан эмнэлэгтэй ч таарлаа. Энэ бол байж болшгүй. Ийм зөрчлийг бид нийтээрээ төдийлөн анхаардаггүй юм байна. Камерын тусгалыг нийтийн хонгил, үзлэгийн өрөө рүү чиглэсэн байдлаар буюу орсон, гарсныг харж хянах зориулалтаар суурилуулах ёстой. Мэдээж бусад заал, талбай, гаднах орчин зэрэгт камер тавихыг зөвшөөрдөг.
Эмнэлгүүдийн камержуулалт ч нэлээд нэмэгдэж. Тиймээс комиссоос энэ нь хүний эрхийн зөрчил үүсгэж буй, эсэхийг нэг бүлэг сэдэв болгон судалж байгаа юм. Баянзүрх дүүргийн эмнэлгүүдээс эхлээд эмч нар энгэрийн камер ашигладаг болсон байна. Яагаад ингэх болсон тухайгаа “үйлчлүүлэгчдийн дарамт шахалт, зүй бус харилцаа, халдлагаас сэргийлж” гэж хариулсан. “Ковид-19”-ийн үед эмч, мэргэжилтнүүд иргэдийн дайралтад хамгийн их өртсөн гэсэн судалгаа гарсан. Үүнээс хойш л эрүүл мэндийн байгууллагууд эмч, ажилтнууддаа энгэрийн камер зүүлгэж эхэлсэн гэнэ.
Энгэрийн камер ашиглаж болно. Гэхдээ хү ний эрхийг зөрчихгүй байх журам, зохицуулалт хэрэгтэй. Үйлчлүүлэгчийн буюу хүний дуу, дүрсийг зөвшөөрөлгүй бичиж болохгүй. Гэтэл нөгөө талд эмч нар өөрсдийгөө хамгаалах шаардлагатай байдаг. Тиймээс л үүний тэнцвэрийг олох ёстой. Цагдаа нар энгэрийн камераар бичлэг хийхдээ тодорхой журам мөрддөг шиг эмч нарт ч зөвшөөрөл хэрэгтэй.
-Энгэрийн камер ашиглах дүрэм журам байхгүй атал эмч нар шууд зүүгээд эхэлсэн гэсэн үг үү?
-Тийм, камержуулалтын гол аюул энэ байхгүй юу.Эмч нар гэлтгүй иргэдэд ч хаа хамаагүй хүний бичлэг хийж, сошиалд цацах нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг цуцтал хэлж, анхааруулдаг. Гэвч хүчрэхгүйюм.Дээр,дооргүйдурзоргоороонэгнээ камераар бичдэг, түүнийгээ нийгмийн сүлжээнд хяналт, шүүлтүүргүй нийтэлдэг байж болохгүй. Тиймдээ ч манай улс хувь хүний халдашгүй байх эрхийн үзүүлэлтээр дэлхийд хангалтгүй оноотой явдаг байх.
Дэлхийн шударга ёсны индексийг хүний эрхийн үндсэн 10 үзүүлэлтээр гаргадаг бөгөөд Монгол Улс сүүлийн есөн жил эл тайланд хамрагдахад хамгийн муу үнэлэгдсэн нь халдашгүй дархан байх эрхийн оноо. 50 хувиас дээш гарч үзээгүй. Эл үзүүлэлтийг хамгийн их доош чангаадаг зүйл нь хүний хувийн нууц мэдээлэл, зураг, дүрс, тэдгээрийг хамаагүй түгээж орон зайд нь халддаг явдал юм. Тиймээс л энгэрийн камер ашиглах эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэж ахин дахин хэлээд буй хэрэг. Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах, ямар үед бичлэг хийж, хэзээд нь үүнийгээ мэдэгдэх вэ гэдгийг нарийн заах ёстой. Ямар ч тохиолдолд бичлэг хийхээсээ өмнө тухайн хүнд мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл эл харилцаа эдүгээ ямар ч зохицуулалтгүй явж байна.
-Эмч нарыг энгэрийн камер нь хамгаалж чадах уу?
-Хамгаална гэж шууд хэлэхэд бас хэцүү. Хэрэв тухайн эмч үйлчлүүлэгчдээ мэдэгдэлгүйгээр бичлэг хийж, халдлагад өртсөн тухай гомдол мэдүүллээ гэхэд түүнийг нь нотлох баримтын түвшинд үнэлэхгүй. Харин нөгөө хүндээ мэдэгдсэн тохиолдолд камерын бичлэг хуулийн хүрээнд ашиглахуйц баримт болж чадна. Гэхдээ аливаа зүйлийг хоёр талаас нь харах ёстой л доо. Эмч нарын хэрэгцээ, шаардлагыг ойлгож байна. Гэхдээ зоргоор нь орхиж огт болохгүй гэсэн үг. Тэнд ч нэг эмч дураараа бичлэг хийгээд, энд ч нэг угтах ажилтан зураг дараад байвал юу болох билээ. Нийтийн гудамж, талбайд буюу олон хүн цугларсан газар зураг авч, бичлэг хийж болдог. Гагцхүү хувь хүнийхийг л үгүй гээд байгаа шүү дээ.
Одоохондоо энгэрийн камер ашиглах нь тү гээмэл биш ч яваандаа эрүүл мэндийн бүх байгууллагад нэвтрэх нь цаг хугацааны л асуудал. Тиймээс ЭМЯ нэгдсэн стандартын журам гаргах нь хамгийн оновчтой гэж комисс үзсэн. Ямартай ч энгэрийн камер ашиглаж буй эмнэлгүүдэд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний эмзэг мэдээллийг өөрийнх нь болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр цуглуулж, ашиглаж болохгүй. Журам гартал бичлэг хийхгүй байхыг сануулж л байна.Судалгаа дууссаны дараа эл асуудлаар ямар арга хэмжээ авах зэрэг нь илүү тодорхой болно.
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЗАДРУУЛСАН ТОХИОЛДОЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА НЬ ХАНГАЛТГҮЙ
-Эмч, сувилагч нар үйлчлүүлэгчийнхээ онош, өвчний түүхийг нэгэндээ сонирхуулах байдлаар санамсаргүй дамжуулах, цаашлаад бусдад санаатай задруулбал хуулийн ямар хариуцлага хүлээдэг юм бол?
-Шаардлагатай үедээ эмч, сувилагч, асрагч нар өвчтөний мэдээллийг солилцолгүй яах вэ. Харин үүнээс бусад тохиолдолд хүний хувийн мэ дээллийг задруулсан бол эхний ээлжид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авдаг. Хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй авч цуглуулах, устгах, боловсруулах, дамжуулах нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг.
-Хүний хувийн нууцыг задруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгуулсан болоод өнгөрдөг нь монгол хүний халдашгүй дархан байх эрхийг хямдхан үнэлж буй хэлбэр биш үү?
-Аль ч хуулиар тухайн хүн ямар гэм үйлдсэн, түүнд нь тохирсон ял, шийтгэл хүлээлгэдэг. Бүх зүйлд тэнцвэртэй хандахыг чухалчилдаг, үүнийг буруу гэхгүй ч асуудал мундахгүй бий. Комиссын зүгээс 2023-2025 онд “Хүний эрх ба технологи” хяналт шалгалтыг 12 салбарыг хамруулан хийсэн. Үүний дотор “Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрхийн эрсдэл”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын механизмын үнэлгээ” багтсан. Нийт 12 салбарын 48 дэд зүйлийн хүрээнд хийсэн шалгалтын эхний үр дүн, зөвлөмжийг 24 дэх илтгэлд тусган, УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлээд байна. Үүний дагуу тогтоолууд ч гарсан. Албан ёсны дүгнэлтийг олон нийтэд удахгүй танилцуулна.
“Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын механизмын үнэлгээ”ний хүрээнд хуулийн хариуцлагыг сайжруулаач гэсэн хүсэлт, зөвлөмж өгсөн. Эрүүл мэндийн гэж тусдаа бол авч үзээгүй. Ерөнхийд нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь хангалтгүй байна гэж комисс дүгнэсэн. Үүнд салбар дундын уялдаа холбоо хэрэгтэй, ялын бодлогыг эргэн харах ёстой гэдгийг ч хэлсэн. Хамгийн гол нь нийтээрээ энэ талаарх мэдлэг, мэдээлэлтэй болмоор байна. Хэдийд нь хүний хувийн мэдээллийг хөндөж, зөрчиж болохгүй вэ, аль нь эмзэг мэдээлэлд хамаардаг юм, ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд хаашаа хандахаа мэддэг байвал сайн сан. Барагцаагаар бус, баримттай ярьж, тэмцдэг болцгооё. Ингэхийн тулд мэдээлэл хариуцагч буюу улсын бүртгэл, эрүүл мэндийн зэрэг байгууллага хүний эрх, хуулийн заалттай холбоотой сурталчилгааг сайн түгээх шаардлагатай. Иргэд ч хувийн нууц, эмзэг мэдээллээ хамгаалах хэмжээний мэдлэгтэй болбол зүгээр.
-Улсын эмнэлгүүдэд түгээмэл ажиглагддаг нэг жишээ, эмч нар олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх нэрийн дор үйлчлүүлэгчийнхээ өвдсөн хэсэг газрын шарх буглаа, зовуурь, мэс заслын зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд тэр чигт нь дэлгэдэг. Олон нийт хэн бэ гэдгийг нь мэддэггүй ч ойр дотныхон нь оношоор нь таньж, эмзэглэх нь олонтоо. Ийм тохиолдолд ХЭҮК-оос ямар нэгэн арга хэмжээ авах боломжтой юу?
-Эмч нарт үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээлэл, өвчний түүх, зураг, дүрс бичлэгийг нийтэд битгий задруулаач гэсэн шаардлага байнга тавьдаг. Учир нь эл харилцаа их эмзэг. Манай нөхцөлд иргэд өвдсөн үедээ эмч, эмнэлгээ сонгон үйлч лүүлэх боломжгүй учраас харьяаллынхаа дагуу дүүргийн эрүүл мэндийн төвдөө ханддаг. Тиймээс эмч нар ямар ч тохиолдолд эрх мэдлийн харьцааг маш сайн хангаж, хүний эрхэмсэг оршихуйг хүндэтгэн, хамгаалах үүрэгтэй. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд ч ингэж заасан.
Миний анзаарснаар өмнө нь дадал болсон зуршлуудаа нийтээрээ гээхгүй байх шиг. Цаг үе өөрчлөгдөөд удаж буй, өвчтөний хувийн мэдээлэл, зураг, бичлэг нийтийн сүлжээнд тархсан л бол цахимд ул мөр нь хэзээ ч балрахааргүй болсон. Тухайн үеийн сэтгэлийн хөөрлөөс болж нийтэлсэн аливаа мэдээлэл дараа нь маш олон сөрөг үр дагавар үүсгэсээр байна. Холбоо харилцаагүй, туйлын ганцаараа хүн гэж үгүй. Тухайн өвчтөн нас барсан ч ар гэр нь үлдэнэ, хамт олон, найз нөхөд, нутаг усныхан нь харж байгаа. Эмч нар аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх үүрэгтэй ч аль болох бодит зураг, бичлэг ашиглахгүй байх хэрэгтэй. Оронд нь үзүүлэн, интернэтийн бэлэн болон зохиомол зураг ашиглах нь нээлттэй. Хэдийгээр нэр дурдаагүй ч хэн болохыг нь тодорхойлж болохуйц мэдээллийг Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар задруулж болохгүй гээд байгаа шүү дээ.
Нийгмийн сүлжээнд нийтэлсэн иймэрхүү зөрчлүүдийг арилгах бүрэн бололцоотой. Бид хяналт шалгалтаа дуусгаад зөрчлүүдийг нэгтгэж, ангилаад ЭМЯ-нд хүргүүлж, зохих дүрэм журам батлуулан эмнэлгүүдэд мөрдүүлэх талаар зөвлөмж өгнө. Эрүүл мэндийн салбарт хийж буй энэхүү шалгалтыг дөрвөн үндсэн агуулгын хүрээнд зөрчил, дутагдлыг арилгуулахаар ажил лаж байгаа нь энэ. Нэгдүгээрт, хууль, тогтоомжийн давхардал, хийдэл, хоёр дахь нь эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, дараагийнх нь иргэдийн тусламж, үйлчилгээ авч буй байдал дахь хүний эрхийн зөрчил, ямар асуудлаар түлхүү гомдол гаргадгийг судалж, шийдвэрлүүлэх, сүүлийнх нь даатгалын санхүү жилтийн тогтолцоо юм. Харилцан адилгүй зөрчил хийдэл байна, бодлого тодорхойгүй, даатгалын санхүүжилтийн асуудалд ч оновчтой шийдэл хэрэгтэй гэхчлэн урьдчилсан дүгнэлтүүд гарсан.
-Эмнэлгийн удирдлагууд ч тоног төхөөрөмж, барилга, орны тоо л ярьдаг болохоос иргэдийн нэр төр, сэтгэл ханамж, хүний эрхийн асуудлыг бараг авч хэлэлцдэггүй юм билээ.
-Тоног төхөөрөмж, барилга байшинд хөрөнгө оруулах нь эрүүл мэндийн салбарын чанарыг сайжруулах суурь хүчин зүйл мөн. Цаашлаад эмч, сувилагч зэрэг хүний нөөц, эм, тариа, туслах хэрэгсэл,бусадасуудлыгцогцшийдэжбайжиргэд эмнэлгийн тусламж авч чадна. Харин эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхдээ л хайнга хандчихаад байгаа юм. Иргэдийн нэр төрийг хүндэтгэх, хүн ёсоор хандах зэргийг комисс байнга сануулах хэрэгтэй болдог. Учир нь байсхийгээд л эмчилгээ, үйл чилгээтэй холбоотой зөрчил бүртгэгддэг юм.
Саяхан хэвтрийн өвчтэй хүнийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэтэст биеэр очиж, хурууны хээ өгөхийг шаардсанаас болж нийгэмд нэлээдшуугиан тарьсан даа.Яг үүншиг тохиолдол эмнэлгүүдэд ч их гардаг. Тэгэхээр хүний эрхийн нийтлэг зөрчил үүсгэдэг асуудлуудыг байнга сануулахаас өөр аргагүй. Уг нь ЭМЯ, НЭМҮТ энэ чиглэлээр ажиллах ёстой л доо. Эмч нарыг сургах, мэргэшүүлэх, боловсон хүчин бэлдэх явцдаа л үйлчлүүлэгчийн эрх ашгийг зөрчихгүй байх, болно, болохгүйн заагаа ойлгох, хууль, журам мөрдөж, ёс зүйн дүрмийн хүрээнд ажиллах ёстойг сануулж, үүний талаархмэдлэг, ойлголтыг байнга өгөх нь хүний эрхийг хангахад чухал дэмжлэг болох юм. Гэвч эрүүл мэндийн салбарынхан ёс зүйгээ л яриад байхаас хүний эрх, тухайлсан хууль, тогтоомжийн талаар хангалттай мэдлэггүй байна. Тогтолцооны механизм, бүх эрх нь ЭМЯ-нд бий, хариуцлага, дотоод хяналтыг сайжруулах л хэрэгтэй.
-Эмч нар иргэдийг өнгө, мөнгөөр ялгаварлан гадуурхаж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах тохиодолд ч байдаг. Тэгэх эрхтэй гэж үү?
-Эмч нар өдрийн эмчилгээ, сувилахуй, сэргээн засах, оношилгоо, шинжилгээ гэсэн дөрвөн үндсэн үйлчилгээг хуульд заасны дагуу иргэдэд заавал үзүүлэх үүрэгтэй. Ялангуяа бүх нийтээрээ авдаг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд ялгаварлан гадуурхал байж болохгүй. Тухайн үйлчлүүлэгчийг аль болох айлгахгүй, ичээхгүй, хүн гэдэг ухамсарт бодгалийг нь доош нь оруулахгүй түвшинд хандахыг л хүний эрхэм чанар, хүнлэг ёс гээд буй юм. Үүнийг эмнэлгийн ор чинд эмч, мэргэжилтний ёс зүйгээр зохицуулдаг. Хуульд заалтаар оруулж, хувийн орон зайг нь хамгаалдаг. Энэ бол нийтлэг төрийн үйлчилгээ үзүүлдэг бүх албан хаагчид хамаатай.
Төрийн албан хаагчдыг үйлчилгээ үзүүлэхээсээ өмнө нүдээ эхлээд боо гэдэг. Түүнийхээ дараа сонс, үйлчилгээг нь үзүүл. Ялгаварлан гадуурхалт байж болохгүй гэдгийг л ингэж зүйрлэж хэлээд байгаа хэрэг.
-Нэр төр, хувийн нууц, эмзэг мэдээллийг нь задруулж, халдашгүй байдалд халдсан тохиолдолд иргэд хэнд хаана, хэрхэн яаж гомдол, санал гаргах вэ?
-Эхлээд тухайн эмнэлгийнхээ захиргаанд гомдол гаргаж болно. Энэ нь хамгийн хурдан шийдэгдэх боломжтой хувилбар. Дараа нь ЭМЯ-нд хандана. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв, ХЭҮК хэзээд нээлттэй.