Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрынхан дэргэдээ “Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-тэй болжээ. Уг өрөөг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 29.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.17, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны Мэдүүлэг авах өрөөнд тавих шаардлагыг шинэчлэн батлах тухай А/01 дүгээр журмын хүрээнд байгуулж, үйл ажиллагааг нь ийн эхлүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүйн дарамт, гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх нь эл арга хэмжээний үндсэн зорилго гэнэ. Өрөөг тус аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн шийдвэрээр, орон нутгийн төсвөөс 11.8 сая төгрөг гарган тохижуулжээ. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрынхан 2025 онд насанд хү рээгүй, гэмт хэргийн хохирогч, холбогдогч, гэрч нийлсэн 58 хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон аж.
О.Оргилох