Улаанбаатарт 4 хэм дулаан байна
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан бол, шөнөдөө 11 хэм хүйтэн байна.
2023-03-02
БНСУ-руу илгээх илгээмжийн үнэ 1 кг нь 2.5 ам.доллар болж, буурчээ
Улаанбаатар хотоос Сөүл хот руу 7 хоногт 44 нислэг үйлдэж байсан бол одоо БНСУ-ын Бусан, Тэгү, Мёонг зэрэг 4 хот руу 80 удаа буюу өдөрт 11 нислэг хийж байна. Мөн карго нислэгийн тоог нэмснээр 1 кг ачааны үнэ 7 ам.доллар байсныг 2.5 ам.доллар болгож бууруулсан талаар ЗТХЯ-аас мэдээллээ.
2023-03-01
"Харилцан хүндэтгэе" үндэсний аяныг өнөөдрөөс эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ.
2023-03-01
"Бүргэдийн баяр-2023" энэ амралтын өдрүүдэд "Чингис хааны хүрээ" цогцолборт болно
Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
2023-03-01