Бурхан Халдун уулнаас ЗУРГААН шуудай хог буулгажээ
Эдгээр өдрүүдэд давхардсан тоогоор 310 автомашин 1550 орчим иргэн хяналтын постоор бүртгүүлэн Бурхан Халдун хайрханд бараалхсан байна. Хайрханы дээд, дунд, доод овоо болон замыг цэвэрлэж, 6 шуудай хог зөөвөрлөн буулгасан гэнэ.
2023-02-28
Монгол, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат боомтын хөдөлгөөнийг нээлээ
Энэ өдрийн өглөөний 09.00 цагт тус боомтын монголын талын Хавирга боомтод зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд монголын талаас Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар, Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий болон хил, гааль, ГИХГ, Авто тээврийн төв зэрэг орон нутгийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцов.
2023-02-28
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн байна
Өнөө шөнө Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, маргааш өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2023-02-28
Орон нутаг “шинэ” хүн хүлээж авахад бэлэн биш байна
Бид “Сумд эзгүйрлээ. Бууриа сахисан хэдэн хөгшчүүлээс өөр хүнгүй боллоо” гэж хий хоосон сүржигнэж, “Сумдаа сайхан амьдаръя”, “Түм түжигнэсэн их хотын амьдралаас холдож, тайван сайхан хөдөө нутагтаа очъё” хэмээн залуусыг ятган сэнхрүүлсээр байгаа ч бодит байдалд орон нутагт суурьшин төвхнөх “үүд хаалга” хаалттай байна
2023-02-28
Гуравдугаар сарын 1-ээс автомашинуудад чип суулгаж эхэлнэ
Замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ. Ингэхдээ эхний ээлжид нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн байгууллагуудын автомашинд дээрх RFID чипийг суурилуулахаар болжээ.
2023-02-27