Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Өндөр хүчдэлийн 1100 гаруй шонг шувуу хамгаалах тусгаарлагчаар бүрнэ

Монголын шувуу хамгаалах төв, “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Эрчим хүч, ус хангамжийн төвтэй хамтран махчин шувуудын цахилгааны хүчдэлд цохиулах эрсдэлийг бууруулах, үхэл хорогдлыг арилгах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үүний хүрээнд шувууд цахилгаанд хамгийн их цохиулж үрэгддэг, Говьсүмбэр аймгийн Чойрын 10 кВ-ын өндөр хүчдэлийн шугамын 1100 гаруй төмөр бетон тулгуурт хамгаалах тусгаарлагч суурилуулахаар болжээ. Ирэх хавраас эхлүүлэх уг ажилд УБТЗ-ын салбар нэгжүүд хүн хүч, хөрөнгө мөнгөөр туслах бол тусгаарлагч бү­ рээсийг худалдан авах санхүүжилтийг АНЭУ-ын “Мохамед Бин Зайед махчин шувуу хамгаалах сан”-гаас гаргах юм байна.
12 цаг 52 мин

Т.Тулга шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч, шилжин явах цом гардлаа

МҮОХ-ноос спортын салбарын оны шилдгүү- дийг шалгаруулах “Бөртэ чоно” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сард болдог.
13 цаг 22 мин

Манай улс 17 улс руу 400 гаруй сая төгрөгийн 77 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан байна

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 онд эхэлсэн бөгөөд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг сайжруулахад чиглэгдсэн юм. 
13 цаг 51 мин

Боксын тамирчид “Дэлхийн цом”-оос медаль хүртлээ

ОХУ-ын Ханты Мансийск хотод зохион байгуулдаг нефтьтэй орнуудын боксын “Дэлхийн цом”-ын уламжлалт тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Отгонбаяр, А.Бат-Очир нарын удирдлагад Монголын тамирчид оролцож, хоёр нь аваргын төлөө шалгарчээ. 22 дахь удаагийн эл тэмцээнд эрэгтэйчүүдээс 60 кг-д ОУХМ Д.Ганболд шагналын салхи хагалж, мөнгөн медаль хүртэв. Түүний дараа 67 кг-д мөн алтан медалийн төлөө тулалдсан Т.Энхтөр дэд байрт шалгарав. Тэгвэл 71 кг-д Б.Мишээлт, 80 кг-д Ө.Төгөлдөр нар тэдний амжилтыг үргэлжлүүлж, хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд өрсөлдсөн тамирчдаас 2001 онд Ц.Пүрэвдорж эх орондоо хүрэл медальтай ирж байсан юм.
13 цаг 52 мин

Гадаадын долоон байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов

Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас манай улсад үйл ажиллагаа явуулж буй долоон байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тодруулбал, БНХАУ-д төвтэй “ӨМӨЗО-ы Баяннуур хотын худалдааг дэмжих хороо”, БНСУ-ын “Азийн соёл, хөгжлийн институт”, “Олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны сүлжээ”, ОХУ-ын “Армийн гардан тулааны биеийн тамир, спортын холбоо”, “Бид самбогийнхон”, АНУ-ын “Ворлд лернинг”, “Friends of Mongolia” гэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
14 цаг 22 мин

БНСУ визний журамдаа өөрчлөлт оруулав

БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улсын виз мэдүүлэхтэй холбоотой журамд зарим өөрчлөлт оруулснаа мэдээллээ. Тухайлбал, өмнө нь визний татгалзсан хариу авснаас хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг гурав болгон богиносгожээ. Мөн эмчилгээний (C3-3) визний мэдүүлгийг тусгайлан авахаар болжээ Тиймээс иргэд эм­ чилгээний виз мэдүүлэхдээ зөвхөн “Солонгосын виз мэдүүлгийн төв”-д (Korea visa application center, KVAC) хандах ёстой юм байна.
14 цаг 52 мин

Н.Алтанхуяг: Манай засгийн газрыг  огцруулаад ТЭЗҮ-ээ өөрчилж байгаад гүний уурхайн хөрөнгө оруулалтыг хийсэн

С.Баярцогтыг ч буруутгахгүй. С.Баярцогт чи ногоон ном ярихаа боль, чи юу ярих вэ гэхээр 2019, 2020 онд авах ёстой байсан ногдол ашиг яагаад алга болсон юм, энэнд ямар хүчин зүйл нөлөөлөөд байсан юм. Энэ ашгаа авахын тулд юу хийх байсан юм, юу хийгээд бид нарын ногдол ашиг дашийншог болсон юм. Чи ийм юм ярь л даа. Наад ногоон ном чинь чинийх биш Засгийн газрын гаргасан юм" гэв.
15 цаг 18 мин

Тарваган тахлын голомтын хариу арга хэмжээний хэрэгжилт үндэсний хэмжээнд хангалтгүй түвшинд үнэлүүлжээ

ЭМЯ, ДЭМБ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ХӨСҮТ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвийнхөн хамтран “Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хариу арга хэмжээний дараах үнэлгээ”-ний дүгнэлтийн жишээн дээр үндэсний хэмжээний чадавхыг хэлэлцэв. Үүгээр тарваган тахлын хяналт, тандалт, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний чиглэлээрх баримт бичиг, журам, заавар зэрэг эрх зүйн орчин хангалттай бүрдсэн ч тэдгээрийн хэрэгжилт үндэсний болон орон нутгийн түвшинд хангалтгүй байгааг тогтоолоо. Тухайлбал, байгалийн голомтын тандалт, судалгааны чанар, лабораторийн оношилгооны чадавх, эмчилгээний удирдамжийн мөрдөлт, байгууллагуудын уялдаа холбоо, хариу арга хэмжээний бэлэн байдал болон эрсдэлийн харилцаа холбооны үйл ажиллагаа төдийлөн сайнгүй байгааг анхааруулав.
15 цаг 22 мин

“Иргэний орон зайг хамгаалах нь ардчиллын үндэс”

“Глоб интернэшнл” төвөөс “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний орон зайн баталгаа болох нь” олон талт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчин, мэдээллийн ил тод байдал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцон, бодлогын зөвлөмж баримт боловсруулснаараа онцлогтой.
15 цаг 52 мин

Монгол хэл, бичгийн шалгалтад 2154 хүн хамрагдаж, 1213 нь тэнцжээ

Өвлийн элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд энэ сарын 4-7-нд зохион байгуулсан. Энэ удаагийн шалгалт өмнөх оны төгсөгчдийг хамруулснаараа онцлог бөгөөд нийт 6813 хүн монгол хэл, бичиг болон элсэлтийн шалгалт өгчээ. Тэдний 2154 нь монгол хэл, бич­ гийн шалгалт өгснөөс 1213 нь тэнцэв. Шалгалтыг нийслэл болон орон нутагт 28 төвд зохион байгуулсан аж.
16 цаг 52 мин

С.Баяр: Нээлттэй сонсгол хийж байгаа нь сайн ч цаг үеэ олсонгүй

Манай Засгийн газар төслийг боловсруулахад олон ажлын хэсэг ажилласан. Миний бодож байсан санхүүгийн модель, схемийн дагуу 34 хувьтай байх юм бол тэр үеийн үнэлгээгээр бидний өгөөж 53-58 хувьтай. Хэрэв 34 хувиа авалгүй явбал 70 гаруй хувь гарахаар тооцоотой байсан. Ямартай ийм байдлаар гэрээгээ баталсан. Гэтэл явцад нь хөрөнгө оруулалтын хэмжээ хэтрээд эхэлсэн. Явсаар байгаад 2012-2015 онуудад бүтээн байгуулалт зогсчихсон. 
17 цаг 5 мин

Намуудын санхүүжилтийн тайланд олон нийт хяналт тавина

СЕХ-ноос “Улс төрийн намын санхүүжилт, зарцуулалт, хяналт, ил тод байдал, хэрэгжилт” сэдвээр өчигдөр уулзалт зохион байгууллаа. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаар СЕХны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ энэ үеэр танилцуулав. Намууд энэ онд багтаан үндсэн дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой.
17 цаг 22 мин

Баянхошуу, Дамбадаржаад агаарын бохирдол хамгийн их байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчимд өчигдөр 13.00 цагийн байдлаар агаарын бохирдол хамгийн их байв. Тодруулбал, Баянхошуунд агаарын чанарын индекс 284, Дамбадаржаад 220 буюу бохирдлын хэмжээ их байгааг заажээ. Харин Хайлаастад агаарын чанарын индекс 117, Яармагт 114, “Таванбуудал”-д 107, “Зуун айл”-д 101 буюу бага бохирдолтой гарсан байна. “Ургах наран”, “Шар хад” орчимд хэвийн бол Богд хааны ордон музей, МҮОНРТ, “Мишээл экспо”, Баруун дөрвөн зам, “Бөхийн өргөө” орчимд агаар цэвэр байв. Түүнчлэн “Ургах наран”, “Шархад”, Налайх орчим хүхэрлэг хий (СO2) нь агаарын чанарын стандарт, MNS 4585:2025-г давсан, бусад цэгт хэвийн гарчээ.
17 цаг 52 мин

Баригдаж байгаа барилгад гал гарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:42 цагт ирсэн гэх мэдээллийг ОБЕГ-аас мэдээллээ. Дуудлагын дагуу нийслэлийн 10,14,30 дугаар ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна.
17 цаг 54 мин

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.12) Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Л.Соронзонболд нарын гишүүд "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай" анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 
18 цаг 7 мин

Завханы Засаг дарга асан Д.Батсайханы хэргийг шүүхэд шилжүүлжээ

ХААН болон Төрийн банканд удирдах албан тушаал хашиж байсан Д.Батсайхан 2016-2020 онд Завхан аймгийн Засаг даргаар ажилласан билээ. Энэ хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх хэргийг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагын хяналтад шилжүүлсэн аж.
18 цаг 22 мин

Бүх сумдад шатахуун нийлүүлжээ

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт шатахуун импортлогчидтой уулзаж дөрвөн хоногийн дотор шатахуун хангалт, түгээлтийг хэвийн болгох албан даалгавар өгсөн.
18 цаг 55 мин

Дэд сайдын албан тушаалыг сэргээх нь

Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Г.Занданшатар “Дэлхийн бүх л оронд дэд сайд ажилладаг, энэ бол улс төрийн албан тушаал. Сайдыг эзгүйд дэд сайд орлох шаардлагатай. Тиймээс УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж, сайн судалж байгаад Засгийн газраар хэлэлцэж шийдэх ёстой” хэмээн хэлж байв. Энэ байр сууриа тэрбээр тун удахгүй ажил хэрэг болгох сурагтай.
19 цаг 22 мин