Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах санал гаргав

Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр 09.30 цагт эхэллээ.
2025-10-22

Аргал болон хаягдал хувцсаар эко цаас үйлдвэрлэж байна

Нэг тонн цаас үйлдвэрлэхэд дунджаар 40-50 мод тайрах шаардлагатай болдог. Тэгвэл “Спек материалс” компанийнхан байгальд илүү ээлтэй шийдлүүдийг хэрэглээнд нэвтрүүлж, аргал, жийнс, даавуу, ноолуур зэрэг янз бүрийн материалтай хувцсыг дахин боловсруулан эко цаас үйлдвэрлэж байна. Кофены нэг удаагийн аягыг ч ашиглан зузаан, бат бөх цаас үйлдвэрлэн, түүгээрээ нэрийн хуудас, эко мандат, өргөмжлөл зэргийг хийж, зах зээлд нийлүүлж буй нь энэ аж.
2025-10-22

“Энэрэл” төв эцэг, эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн танхимтай болов

“Энэрэл” хүүхдийн хөгжлийн төвийнхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн танхимтай боллоо. Аав, ээжүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь мэдэх үед сэтгэл түгшиж, айж сандран, цочролд орох нь түгээмэл байдаг. Тэгвэл эцэг, эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн төвтэй болсноор тэд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, түүнийг яаж илүү сайн ойлгох талаар зөвлөгөө мэдээлэл авах боломж бүрдэж буйг тус байгууллагынхан онцолсон юм.
2025-10-22

Ховор амьтдын төрөл, тоо толгой, тархац нутгийг судаллаа

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-аас биологийн олон янз байдлыг хамгаалах, судалгаа, шинжилгээ хийх үндсэн чиг үүргийн хүрээнд ховор амьтдын тархац, нөөцийн судалгаа болон мониторинг зохион байгуулснаа мэдээллээ. Тус байгууллагууд энэ сарын 14-15-нд Богдхан уулын Түргэн, Зүүн дэлгэр, Шажин хурах, Бага тэнгэрийн ам зэрэг байршилд хээрийн судалгаа хийсэн байна.
2025-10-21

Азийн аялал жуулчлалын 15 дахь форум Монголд болох нь

Азийн аялал жуулчлалын 15 дахь форум ирэх онд Монголд болох нь. Тодруулбал, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын менежментийн сургуультай хамтран тус форумыг Монголд анх удаа зохион байгуулах гэж буйгаа мэдээллээ. Энэ удаагийн форумыг “Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын Азийн парадигм” сэдвийн хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 11-13-нд Улаанбаатар хотод хийхээр төлөвлөжээ.
2025-10-21

Б.Жавхлан: Бид цалингаа нэмсэн ч инфляц нэмэгдвэл цалин нэмсний үр дүн гарахгүй

ЕБС-ийн багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаялт зарлаад буй. Тэгвэл яг одоо Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Боловсролын сайд П.Наранбаяр нар багш нарын төлөөлөлтэй уулзлаа.
2025-10-21

Дрон, робот кодчиллын олон улсын тэмцээнийг монгол сурагчид өнгөлөв

Дрон, робот кодчиллын олон улсын III тэмцээн Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол Улс болон БНСУ, Вьетнам, БНХАУ-ын дунд, ахлах ангийн үндэсний аварга багууд өрсөлдсөн юм. Манай улсад анх удаа болсон уг тэмцээнийг МУБИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийнхан зохион байгуулжээ.
2025-10-21

Цаазын ялыг халалгүй гүйцэтгэх шинэ арга хайсаар өдий хүрэв

Хүн төрөлхтний түүхэнд цахилгаан сандал гээчийг хэрэглэх болсоор 135 жил өнгөрч байна. Түүнээс өмнө бүтээсэн олон “толгой авагч”-ийн адил эмч хүн энэ сандлыг санаачилж хийсэн гэдэг. Цаазлах шийтгэлийг тухайн ялтанд аль болох зовлон шаналалгүй байлгах нь түүний гол зорилго.
2025-10-21

Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ

Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ
2025-10-21

Хэрвээ чи гэм нүгэл хийсэн бол...

Саруул Мягмарт хандан “Чи “Алиса гайхамшгийн оронд” зохиолыг хүүхдийнх гэж бод¬дог уу, томчуудад зориулсан гэж боддог уу” хэмээн асуув. Танхим дахь үзэгчдэд ч “Нээрээ юу билээ” гэж бодогд¬сон биз. Үзвэр эхлэхийн өмнө найруулагч Ж.Сэнгэдорж “Зүгээр л мэд¬рээрэй. Мэдрэмж үргэлж үнэн байдаг” гэнэ лээ. Ингээд түүний найруулсан “Чимээгүй хотын жолооч” бүтээлийн талаар өгүүлье.
2025-10-21

Дархан-Уул аймагт гэмт хэргийн тоо 30-42 хувиар өсжээ

Хүний эрхийн үндэсний комисс “Хүний эрх ба цахим технологи” нээлттэй арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгуулжээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Прокукорын газарт ажиллан, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх явц дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон байна.
2025-10-21

П.Наранбаяр: Багшийн цалин 20 хувиар нэмэгдсэн тохиолдолд нэмэгдэлтэйгээ нийлээд 3.5 сая төгрөг рүү дөхнө

ЕБС-ийн багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаяад буй. Тэд багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж буй юм. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. 
2025-10-21

Г.Дамдинням: Нийтэд хүртээмжтэй байх үүднээс шатахууныг хязгаарлалттай олгохоос өөр аргагүй байдалд байна

Шатахуун түгээх станцууд шатахууныг хязгаарлалттай болон огт олгохгүй хомсдол үүсэж буй. Үүнтэй холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдэгдлийг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
2025-10-21

АН: Импортын тэжээлд татварын хөнгөлөлт үзүүлье

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын 20252026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай мэдээллийг сонссон байна. Энэ үеэр гишүүд малын индексжүүлсэн даатгал болон малчин, тариаланчдын дунд үүсдэг асуудлаар ямар бодлого баримталж буй, түлшний хүрэлцээ, олдоц муу зэрэг асуудлаар холбогдох хүмүүсээс тодруулж, яаралтай арга хэмжээ авахыг анхааруулжээ.
2025-10-21

Ирэх онд тэтгэвэрийг нэмэхэд төсвийн төсөлд туссан 333.5 тэрбум төгрөг дээр нэмж 267.1 төгрөг шаардлагатай гэж үзжээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв. Ахмад настнуудаас энэ оны есдүгээр сард удаа дараа тавьсан уг шаардлагыг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нар ажилласан байна.
2025-10-21

“Эрчим” клубийнхэн аваргын цом өргөв

Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 14 хүртэлх насны хөвгүүдийн лигийн тэмцээн гурван сарын турш үргэлжилж, есөн багийн 260 гаруй тамирчин өрсөлдөн, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаа В.Мөнхжаргал дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ базаасан “Дэрэн” клубийнхнээс З.Эрхэмбаяр шилдэг хагас хамгаалагч, М.Мөнххүслэн шилдэг хаалгачаар шалгарав.
2025-10-21

Луврын музейгээс ховор нандин үзмэрүүд хулгайлжээ

Францын соёлын бэлгэ тэмдэг гэгддэг Луврын музейд үл таних этгээдүүд нэвтэрч, ховор нандин үзмэрүүдийг нь хулгайлсан тухай тус улсын Соёлын сайд Рашида Дати уржигдар мэдээллээ. Тодруулбал, Сена мөрний эрэг талаас засвар хийж буй музейн барилга руу нүүрээ халхалсан малгай өмссөн дөрвөн хүн өнгөрсөн ням гаргийн 09.30 цагт нууцаар нэвтэрсэн байна.
2025-10-21

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө

Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ өнөөдрийн уулзалт-хэлэлцүүлгээр асуудлыг ярилцаад өнгөрөх биш үр дүнд суурилсан, шийдэл бүхий ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхэд ач холбогдол өгөх нь зүйтэйг онцлов.
2025-10-21