БНХАУ-ын талаас өмнөд хилийн Замын- Үүд боомтоор нэвтэрсэн хүнд даацын тээврийн хэрэгсэлд биологийн идэвхт бүтээгдэхүүн их хэмжээгээр нууж оруулахыг завдсаныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Эй транс” ХХК-ийн гаалийн талбайд байгаа тээврийн хэрэгсэлд хориглосон бараа их хэмжээгээр нууж ачсан гэсэн мэдээллийн дагуу тус сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийнхэн очиж шалгасан гэнэ. Тэгтэл хүнд даацын автомашинаар иргэн Е-ийн нэр дээр нэвтрүүлсэн ачаан дунд 25 кг-аар савласан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн олон тоогоор оруулж ирснийг эд мөрийн баримтаар хураан авч шалгаж эхлээд байна.
Ийм нэмэлт бүтээгдэхүүнийг зөвшөөрөгдсөн буюу гурван сарын хэрэглээнээс илүүг нэвтрүүлэхийг хориглосон хууль, журам байдгийг зөрчин, татвар төлөхөөс зайлсхийж, нууцаар оруулж ирэх гэсэн тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцдог аж.