Итали улсын Чесенатико хотод энэ сарын 12-18-нд зохион байгуулсан Европын охидын мэдээлэл зүйн VI олимпиад (EGOI 2026)-д манай улсын баг амжилттай оролцож, “Эрхэт эрдэм” сургуулийн X ангийн сурагч А.Сод-Уянга тусгай байрын шагнал хүртлээ.
Зургаа дахь удаагийн эл олимпиадад өнөө жил 59 орны 218 сурагч программчлал, кодчиллын төрлөөр оюун ухаан, ур чадвараа уралдуулсан байна. Монголын багийн бүрэлдэхүүнд “Нэст эдүкэйшн” сургуулийн XI ангийн сурагч Б.Уранхишиг, “Олонлог экзэ” сургуулийн X ангийн сурагч М.Сувд, Б.Хүслэн нар багтаж, даалгавраа амжилттай гүйцэтгэжээ. Охидын багийг МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга, Монголын мэдээлэл зүйн хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн ахалсан бол дэд ахлагчаар МУИС-ийн Мэдээллийн технологи, электронкийн сургуулийн багш Г.Багаболд ажилласан юм.
Манай улс тус олимпиадад тав дахь жилдээ оролцсон бөгөөд нийт нэг хүрэл медаль, дөрвөн тусгай байрын шагнал хүртээд байна.
У.Цэцэг