Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа
2025-09-11

Хоёр настай дагавар хүүхдээ хөнөөж цогцсыг нь нуусан байжээ

Олон нийтийн сүлжээнд “Хулгайч п..-аа, энэ одоо юу болж байна аа. Машин нь дүүрч, хүүхэд яасан бэ” гэсэн мэдээлэл, 0308 УЕУ улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашины зургийн хамт нэгэн иргэн оруулсан байв.
2025-09-11

Г.ЦЭРЭН: Номын сангийн салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй”

МУИС-ийн Номын сангийнхан Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан жил бүрийн есдүгээр сард “Номын сан: өнөөдөр, маргааш” форумыг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл эл форумын хамрах хүрээ, хэлэлцэх асуудлыг өнөө жил өргөжүүлэн “Академик номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд олон улсын хурал, семинар хэлбэрээр энэ сарын 8-9-нд зохион байгууллаа. Тус форумд гадаад, дотоодын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, нийт 16 илтгэл хэлэлцүүлсэн юм.
2025-09-11

Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа. Энэхүү хариуцлагын гэрээ нь 4 зүйл, 22 заалттай бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж, гэрээний биелэлтийг жил бүр 12 дугаар сарын 31-ний дотор багтаан дүгнэж байх юм.
2025-09-11

Интерполоор эрэн сурвалжилж байсан залуу Тайландад ял эдлээд “хөөгдсөн”-ийг хүлээж авав

Интерполын хөх булант зарлан мэдээлэх цэсэд эрэн сурвалжилж байсан манай улсын иргэн Э.Бямба-Очирын Тайландын хаант улсын хууль сахиулах байгууллагынхан улсаасаа албадан гаргаж, манай талд уржигдар орой хүлээлгэн өглөө.
2025-09-11

Үхрийн сүрьеэ, адууны ямын халдварыг илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

Япон болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 оны нэгдүгээр сарын 16-нд байгуулсан техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Сүрьеэ болон ям өвчний хяналт” хамтарсан төслийг сүүлийн таван жилд хэрэгжүүлж дуусжээ.
2025-09-11

Ургац хураалт улсын хэмжээнд 20-40 хувьтай үргэлжилж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын хэмжээн дэх ургац хураалтын явцтай газар дээр нь танилцаж буй. Тэд газар тариалангийн бүс нутаг болох Орхон, Сэлэнгийн нутгаар, тэр дундаа улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн ундарга” компанийн талбайд очжээ. Тус компанийнхан сүүлийн 17 жилд нэг га талбайгаас 45-53 цн ургац хураасан амжилтаар улсдаа тэргүүлэгч болсон билээ. Энэ намар ч мөн нэг га-гаас 35-45 цн ургац хурааж буйгаа хэлэв.
2025-09-11

Тусгай найрлагат, малын тэжээлийн анхны үйлдвэрийг энэ сарын 30-наас нээх нь

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумд “Мимо” агро парк барьж буй. Үүний хүрээнд өдөрт 50 тн тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай томоохон үйлдвэрийг “Мимо эрдэс премикс” компанийнхан байгуулжээ. Агро паркийн тэжээлийн энэхүү автомат үйлдвэрийн бүтээн байгуулалт өдгөө дууссан, тоног төхөөрөмж суурилуулах зэрэг дотоод засварын ажил үргэлжилж буй аж.
2025-09-11

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өчигдөр тохиолоо. Үүний хүрээнд хэлмэгдэгсдийн гэр бүл болон УИХ-ын гишүүд Хэл мэг дэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүн дэтгэл үзүүлсэн юм.
2025-09-11

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ

АТГ-аас МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь өчигдөр /2025.09.10/ нэгжлэг хийсэн. Түүнийг ямар хэрэгт холбогдуулж ийнхүү нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байгаа ч нэгжлэг өчигдөр шөнийн 03.00 цаг хүртэл үргэлжилжээ. Улмаар шаардлагатай бичиг баримтуудыг хураан авч, түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.
2025-09-11

Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурал, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сантай хамтран Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн 2025 оны чуулга уулзалтыг 2025 оны 9 дүгээр сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. 
2025-09-11

 Сурах бичгийн багцын худалдааны үнэ 94-129 мянган төгрөг

Нийслэлийн Боловсролын ерөнхий газраас сурах бичгийн хүртээмж, багшийн хомсдолын асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Боловсролын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираа “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 175 барилга байгууламжийн төслийг улс даяар хэрэгжүүлж байна. Энэ хичээлийн жилд 72 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэйгөөр сандал, ширээ, тоног төхөөрөмж худалдан авсан.
2025-09-11

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн 1000 оюутанд батламж гардуулж эхэллээ

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн 1000 оюутанд батламж гардуулж эхэллээ
2025-09-11

 Б.Амарсайханы үйлдлийг тусгаарлан, бусдад нь яллах дүгнэлт үйлдүүлнэ

 УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, “Таван богд групп” ХХК-ийн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Амарсайхан, УБТЗ-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүний хүү Л.Алтан-Очир нар хамтарч, өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Д.Саяннямбууг зодож хүнд гэмтээсэн хэрэг олны анхаарлын төвд байсаар буй.
2025-09-11

“Эрдэнэс Тавантолгой” ХК баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдал нүүрсээ дахин боловсруулах нь

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнханбаяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал нүүрсийг дахин боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр “Эрдэнэс ҮТП” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
2025-09-11

У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 09-ний 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулж буй.
2025-09-10

Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны хурал маргааш болно

Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү чуулганд Японы NHK; Хятадын CGNT, Солонгосын KBS, Австрали, Италийн тв, Туркийн TRT гэх мэт 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.
2025-09-10

“Мидлингийг 3750, хагас коксыг 5000 төгрөгөөр борлуулахаар болсон”

Улаанбаатар хотын хэмжээнд энэ өвөл түүхий нүүрсийг бүрмөсөн хориглож, сайжруулсан мидлинг, хагас коксон түлш хэрэглэх болсон талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өчигдөр мэдээлэв. Ирэх даваа гаргаас эхлэн нийслэлийн хэмжээнд 400 цэгээр мидлинг борлуулж эхлэх гэнэ.
2025-09-10