Энэ он гарснаас хойш 54 568 жуулчин иржээ
Энэ он гарснаас хойш манай улсад 54 568 жуулчин ирснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Үүний 33 462 нь нэгдүгээр сард ирсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 19 хувиар өссөн дүн аж.
2025-02-20
“Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг цуцлуулж, эсвэл өөрчлөлт оруулна”
“Айл бүрээс хүчээр мөнгө хураадаг 18 телевизээр нэгэн зэрэг гаргаж байгаа нэвтрүүлгүүд тархи угаалт шүү. Яг л дарангуйллын замаар яваад байна. Сэрэмжлэгтүн” гэж УИХ-ын гишүүн А.Ундраа цахим орчинд энэ сарын 17-нд бичиж, олон нийтэд анхааруулсан юм.
2025-02-20
“М-Армор” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хэлтсийн дарга нарыг албадан саатуулав
“М-Си-Эс групп” компанийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг шалгаж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл өчигдөр энэ үйл явдалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Нэр бүхий хүмүүс саатуулагдсан. З.Төрмандах гэх хүнийг саатуулан шалгаж байгаа нь үнэн.
2025-02-20
Төрөлтийн тоо жилээс жилд буурч байна
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржсан нь өмнөх оныхоос 6.6 мянга буюу 10.3 хувиар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 154 нь гэртээ төржээ. Мөн энэ онд 57.8 мянган хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өмнөх оныхоос 6.6 мянга буюу 10.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Манай улсад төрөлтийн тоо жилээс жилд буурч байна.
2025-02-20
“Хөх сувд-2025”-ын чимэг нь далай ээжийн мөсөн сийлбэрүүд
Манай улс өвлийн аялал жуулчлалын нэрийн хуудас болсон “Хөх сувд-2025” мөсний баяраа 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нурууд, өндөр хөх сарьдгууд, цэнгэг усаараа гайхагдсан далай ээжийн мөсний баярыг энэ сарын 13-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд эхлүүлсэн юм.
2025-02-19
3-9 дүгээр ангийнхан “Pearson” хөтөлбөрт хамрагдах нь
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний “Pearson” хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Энэ хичээлийн жилээс 5-7 дугаар ангийнхан англи хэлний хичээлээ 100 хувь уг хөтөлбөрийн дагуу судалж буй юм байна.
2025-02-19
Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэв
Улаанбурхан өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн нэг хүнийг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж буйгаа Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийнхөн өчигдөр мэдээлэв.
2025-02-19
Тархи, нугасны гүний төвөгтэй байрлал дахь хавдрын эмчилгээг нэвтрүүллээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн тархи, нугасны гүний байрлалтай, мэс заслаар авахад төвөгтэй, нэвчсэн хавдрыг эмчлэх технологи нэвтрүүлжээ. Эл эмчилгээг Монголд нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж, тус эмнэлгийн мэс заслын хоёр эмч, нэг сувилагчийг БНТУ-д хоёр сарын хугацаанд дадлага сургалтад хамруулсан байна.
2025-02-19
268 нийгмийн ажилтан хороонд ажиллах нь
Хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилготой хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан сум, хорооны нийгмийн ажилтныг энэ сараас эхлэн ажиллуулахаар болсон билээ. Улсын хэмжээнд нийт 589 нийгмийн ажилтныг сонгож, тэд ажлаа хүлээн авахад бэлэн болжээ.
2025-02-18