Олон улсын олимпын хороо (ОУОХ) АНУын Лос-Анжелес хотод 2028 онд зохион байгуулах олимпын наадмын боксын эрх олгох системийг баталж, эрэгтэй, эмэгтэй тамирч дын квот ижил буюу тус бүр 124 байхаар шийдвэрлэжээ. Нийт 248 эрхийн төлөө 14 жингийн ангилалд өрсөлдөх тамирчид дөрвөн шатны тэмцээнд оролцох юм. Үүнээс 234 квот хуваарилагдах бол зохион байгуулагч оронд зургаа, универсал найман эрх олгох юм. Мөн wild карт эрх нэмэгдсэнээр олимпод оролцох боксчдын тоо 248 болж буй. Казахстан улсад эхний сонгон шалгаруулах тэмцээн болох ДАШТ-ийг энэ онд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэгвэл хоёр дахь нь Ази, Америк, Африк, Европ болон Далайн орнуудын зэрэг таван тивийн олимпын эрх олгох тэмцээн аж.
Гурав дахь боломж нь 2028 онд эрх олгох Дэлхийн олимпын эрх олгох I, сүүлчийнх нь Дэлхийн олимпын II тэмцээн байх юм. Эмэгтэйчүүдийн жингийн ангилалд 51, 54 кг-д тус бүр 18, 57 кг-д 20, 60, 65 кг-д тус бүр 18, 70, 75 кг-д мөн тус бүр 16, эрэгтэйчүүдийн 55, 60 кг-д тус бүр 18, 65,70 кг-д тус бүр 20, 80, 90, +90 кг-д тус бүр16 квот хуваарилахаар болжээ.