Олон фракцын нэгдлээс бүрддэг нь АН-ын онцлог гэж үздэг. Тэдний нэг болох “Морьтон” фракцынхан баасан гарагт хуралдаж, тэргүү нээрээ УИХ-ын гишүүн Ө.Шижирийг сонгожээ. Уг фракцад түүнээс гадна гишүүн Б.Жаргалан, О.Алтангэрэл, С.Эрдэнэболд болон нийслэлийн АН-ын хорооны дарга Т.Батцогт нар багтдаг юм байна. Мөн сүүлийн үед шинээр хэд хэдэн фракц байгуулагдсанаа зарлаад буй. Хуульч Х.Номингэрэл тэргүүтэн үндэсний сэргэн мандалт, хөгжлийн төлөөх АНД хэмээх эвсэл байгуулжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, Б.Түвшин, А.Ганбаатар, Д.Энхтуяа, Д.Ганбат, Х.Болормаа, Г.Хосбаяр, П.Батчимэг, Ц.Баатархүү, О.Амгаланбаатар нар “Ардчиллын сэргэлт” хэмээх холбоо байгуулснаа зарласан. Тэд дэлхийн иргэдийн хамгийн дэвшилт үзэл болох ард чиллыг Монголынхоо өв соёл, уламжлал, үнэт зүйлтэй нийцүүлэн хөгжүүлэхийг зорьсон гэж буй. Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй увсынхан “Анчин” хэмээх фракцтай болсон аж.