Увс нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас нүүдлийн шувуудын үржлийн үе, үүр засах, өндөглөх хугацаанд тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор Увс нуурын орчимд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хориотой бүс тогтоожээ.
Жил бүр олон тооны нүүдлийн шувуу алс холын зам туулан Увс нуурын бүсэд ирж амарч, үүрлэж, үр төлөө бойжуулдаг бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэгтэй юм. Иймд шувуудын үржлийн эмзэг үед хүний үйл ажиллагаанаас үүдэх сөрөг нөлөөллийг бууруулж, амьтан, жигүүртэн шувуудын амьдрах орчныг хамгаалах зорилгоор тус арга хэмжээг хэрэгжүүлж байгааг нутгийн хамгаалалтын захиргааны албанаас мэдээлэв.