Олон улсын музейн өдрийг өнөө жил “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдвийн хү рээнд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийгэм, соёл, геополитикийн зөрчлийг арилгах, харилцан ойлголцол, хүртээмжтэй байдлаар энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцлон таниулах гэнэ.
Үүний хүрээнд “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр зохион байгуулна. Уг хурлыг Монголын музейн үзэл баримтлал, нийгмийн хариуцлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалал болон улсын тооллого, Тогтвортой хөгжил, боловсрол, олон нийтийн оролцоо болон Дижитал шилжилт, инновац болон шинэ технологи гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулах аж. Хуралд үндэсний, улсын болон бүс нутгийн зэрэглэлтэй 44 музейн 250 гаруй мэргэжилтэн, судлаач оролцож, 24 илтгэл хэлэлцүүлэх юм.
Ташрамд дурдахад, төрийн өмчийн томоохон музейнүүд энэ сарын 15-наас эхлэн зуны цагийн хуваарьт шилжээд байна. Тухайлбал, Монголын үндэсний музейнхэн өдөр бүр 09.00-21.00 цагт ажиллаж, есөн танхимаа болон тусгай үзэсгэлэнгүүдээ олон нийтэд толилуулах нь. Мөн “Чингис хаан” үндэсний музей энэ зуны хугацаанд өдөр бүр 09.00-20.00 цагт үйлчлүүлэгчдээ хүлээн авах аж. Харин тасалбарын кассаа хаах цаг нь 19.00 юм байна. Түүнчлэн Богд хааны ордон музейнхэн өдөр бүр 09.00-19.00 цагт нээлттэй байх нь. Сүүлийн үзэгчийг 18.00 цагт хүлээн авах аж. Эл хуваарийг есдүгээр сарын 15 хүртэл дагах юм.
У.Сүрэн