Гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оны мөн үеийнхээс 30.4 хувиар өссөнийг прокурорын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.4-т заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил энэ оны тавдугаар сарын 14ний байдлаар улсын хэмжээнд 6333 бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1476 буюу 30.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Зөрчлийн 66.8 хувь нь нийслэлд, 33.2 хувь нь орон нутагт гарсан байна. Шүүхээс 3433 хүнд шийтгэл ногдуулснаас 3247-д нь 7-30 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оноожээ. Тэдний 80 орчим хувь нь гэр бүлийн харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан аж.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн 95.2 хувь нь эрэгтэй, 4.8 хувь нь эмэгтэй. Мөн хүчирхийлэл үйлдэгчдийн 41 хувийг 36-45, 30.4 хувийг 26-35 насныхан эзэлж байна.
Ч.Болор