Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Азербайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр хоёр улсын ерөнхий прокурорууд албан ёсны уулзалт хийж, хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Дээрх санамж бичгийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сайн туршлага харилцан солилцох, хамтран ажиллах, алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх, уулзалт, семинар зохион байгуулах зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан айлчлалынхаа үеэр Азербайжаны Үндэсний ассамблейн дарга Сахиба Гафарова, Үндсэн хуулийн цэцийн дарга Фархад Абдуллаев нартай уулзсан аж