Монголын хөл бөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээний II байрт жагссан “Улаанбаатар” багийнхан “Централ сталлионс”- ынхонтой тэнцэж, оноогоор гүйцэх боломж гарсан. Тэд эл боломжийг алдалгүй тоглож, 7:1-ээр өрсөлдөгчөө буулган авав. Тус тоглолтод А.Тэмүүжин онцлох тоглолт үзүүлэн, хоёр гоол оруулахын зэрэгцээ хоёр гоолын дамжуулалт өгснөөр багаа хожилд хөтөлсөн юм. Түүнээс өмнө багийн төлөөх эхний тоглолтод оролцсон З.Лхагваа мөн хоёр гоол оруулсан. Энэ удаа ширүүхэн өрсөлдсөн хоёр багийн тоглогчид 11 тоглолтын дараах байдлаар адил 29 оноотой боллоо. Эхний тойрогт багууд хоорондын тоглолтдоо тэнцсэн учраас одоогоор гоолын зөрүүгээр “Улаанбаатар” баг хүснэгтийг тэргүүлж байна.
Тэд +43 бөмбөгийн үзүүлэлттэй байгаа нь бүх багийг тэргүүлэх үзүүлэлт юм. Тэд дараагийн тойрогт III байрт бичигдэж буй Орхон аймгийн “Хангарьд” багийнхантай чухал тоглолт өрнүүлнэ. “Хангарьд” нь хөл бөмбөгийн лигт орон нутгаас оролцдог мэргэжлийн тоглогчидтой анхны клуб юм. Тус багийнхан дээд лигт түрүүлж, мөнгөн медаль хүртсэн амжилттай.