“Динза элч” ном уншлагын үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүллээ. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тус арга хэмжээг нээж, Хүүхдийн хөгжил, төлөвшлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 88 сургуульд уншлагын талбай байгуулж, 250 000 хүүхдэд номын соёл, унших дадал, хөгжлийг дэмжих орчин бүрдүүлээд байна” гэв.
“Монголын ирээдүй уншихад бэлэн” уриатайгаар “Динза элч” үндэсний уншлагын хөдөлгөөнийг төв талбайгаас гадна нийслэлийн ерөнхий боловсролын дээрх 88 сургуульд зэрэг эхлүүлж, цогцоор нь тохижуулсан уншлагын танхимыг энэ үеэр хү лээлгэн өглөө. “Динза Цондоолойгийн анд найзууд” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд хүүхдүүд номтой нөхөрлөх, хамтдаа унших, уншсанаа ойлгох, ярилцах, сэтгэх бодит орчин сургуулиудад ийн бүрджээ. “Динза элч” хөдөлгөөн нь хүүхдүүдийг уншиж ойлгодог, сэтгэдэг, өөрийгөө илэрхийлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж буй бөгөөд цаашид ерөнхий боловсролын 720 сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
О.Ундрах