Монголын сайн дурынхны төвөөс “Хүний эрх хамгаалагч хүүхдүүд” чуулганыг ХБНГУ-ын “Ханнс Зайделийн сан”-гийнхны дэмжлэгтэйгээр өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Чуулганы үндсэн зорилго нь Монгол Улсад хүний эрхийн соёл төлөвшүүлэх, хүүхдүүдэд хүний эрх хамгаалагчийн мэдлэг олгох, өөрсдийн болон үе тэнгийнхнийхээ эрхийг хамгаалахад идэвхтэй оролцоход оршино. Энэ удаагийн чуулганаар эрх хамгаалагч 200 хүүхдийн оролцоог бодитой дэмжих, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, мөн үе тэнгийн дээрэлхэлт, цахим дарамт болон жендерийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй хүчирхийллийн эсрэг үзэл бодлоо илэрхийлэх боломж олгосноороо онцлогтой.
“Өнөөдрийн хүүхдүүд бол ирээдүйн шударга, эрх тэгш нийгмийг бүтээх хүмүүс юм. Иймд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрт хамаатай асуудалд оролцох эрхтэй. Цахим орчны эрсдэл, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт зэрэг олон асуудалтай тулгарч буй өнөө үед хүүхдүүд өөрийн болон найз нөхдийнхөө эрхийн төлөө дуугарч байгаа нь сайн хэрэг” хэмээн зохион байгуулагчид нээлтийн үеэр урам өгчээ. Мөн чуулганы үеэр “Хүний эрх хамгаалагч хүүхэд гэж хэн бэ” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлж, хүүхдийн эрх хамгаалал, үүрэг, оролцооны талаарх олон улсын чиг хандлагыг танилцуулсан байна. Мөн холбогдох албаныхан болон хүүхдүүд өөрсдөө “Нөлөөлөгч хүүхдүүд”, “Байгаль орчин хамгаалагч хүүхдүүд”, “Хүүхдийн эрх, оролцоо”, “Хү чирхийллээс ангид хүүхдүүд” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлжээ.
М.Гэгээ