Монгол болон Солонгосын уран бүтээлч дийн хамтарсан “Art fair-2026” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд толилуулж байна. Энэ удаагийн арга хэмжээнд нийт 50 гаруй туурвигчийн 100 орчим шилдэг бүтээлийг дэлгэжээ. Оролцогчид өөрсдийн соёл, уламжлал болон орчин үеийн нийгмийн тусгалыг өвөрмөц өнцгөөс илэрхийлсэн бүтээлүүдээ голчлон дэлгэсэн нь онцлог юм. Тухайлбал, уран зураг, баримал болон дүрслэх урлагийн бусад төрлөөр дамжуулан хүний дотоод ертөнц, байгаль эх болон технологийн хөгжлийн харилцан хамаарлыг харуулжээ.
Хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой эл арга хэмжээг Солонгосын урлагийн зөвлөл 2016 онд анхлан санаачилжээ. Өмнө нь зөвхөн уран зургаар хязгаарлаж байсан тус төсөл өдгөө цар хүрээгээ тэлж, оролцогчдын туурвих арга барил, урсгал чиглэл нь илүү олон талт, баялаг болсноороо давуу талтай. Хоёр улсын мастеруудын нөхөрлөл, бүтээлч сэтгэлгээг нэгтгэсэн энэхүү үзэсгэлэнг энэ сарын 21-нийг дуустал толилуулах аж.