Яамны бүтэц нь соёлын бодлогоосоо чухал болох цаг дор
Монголд Соёлын яамыг улс төрийн сонгуулийн цикл дагаан шинээр байгуулж, эсвэл татан буулгаж, нэрийг нь солиж, бүтцийг нь өөрчилж ирсэн нь төрийн бодлогын тогтворгүй байдлын тод илэрхийлэл гэвээс зохино. Цагтаа нэрт академич С.Лувсанвандан, соён гэгээрүүлэгч Ж.Бадраа, билэгт гүүш Ц.Гомбосүрэн, алдарт зохиолч, найруулагч Л.Ванган, Хөдөлмөрийн баатар Н.Жанцаннорав нарын удирдаж байсан Соёлын яамыг 2020 оноос хойш С.Чулуун, Ч.Номин, Ч.Ундрам, Ж.Алдаржавхлан гэсэн МАН дагасан "хүүхэлдэйнүүд" толгойлох нэртэй тоглосоор байна.
2026-05-27
Энхийг сахиулагч 1300 гаруй эмэгтэй дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэжээ
Монгол эмэгтэйчүүд энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан "Энхийг сахиулагч эмэгтэйчүүд-20 жил" өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав. Тус өдөрлөгт төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулагын 300 гаруй "цэнхэр дуулгат" бүсгүй оролцсон юм. Энэ үеэр энхийг сахиулах ажиллагаанд үлгэр жишээ үүрэг гүйцэтгэсэн есөн эмэгтэй алба хааагчийг алдаршуулсны дотор Өмнөд Судан дахь UNMISS ажиллагаанд мото буудлагын анхны эмэгтэй тасгийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн сургалтын ахлах офицер, хошуучь О.Нинжбадгарыг онцолж, "Шилдэг энхийг сахиулагч" өргөмжлөл гардуулав.
2026-05-27
Улаан цутгалангийн урсац тасраад 10 гаруй хоножээ
Өвөрхангай аймгийн төдийгүй Монголын байгалийн гайхамшгийн нэг, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт бүсэд хамаардаг Улаан цутгалангийн урсац тасраад 10 гаруй хоножээ.
2026-05-27
Бодисын солилцооны өвчнөөс сэргийлэхэд улс орнуудтай хамтарна
БНХАУ-ын Шанхай хотод ШХАБ-ын гишүүн орнуудын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаан болжээ. Хуралд манай хоёр хөрш орон болон Казахстан зэрэг 10 улсын төлөөлөл оролцсон байна. Манайхаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монголд бодисын солилцооны хам шинжийн хүрээнд хийсэн үндэсний болон олон улсын судалгааг танилцуулан, бусад орны туршлагаас суралцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2026-05-26
36 жилийн өмнөх гавьяа, 27 жил төөрсөн шагнал
Наймдугаар сарын сүүлч. Хангайд бол хяруу унан, өглөө, оройдоо сэрүүсэж, намарших тийшээгээ хандан, малын сүү цагаа, өвс ногооны шим гүйцдэг үе. Харин говьд халуун харих яагаа ч үгүй байдаг цаг. Ийм нэгэн аагим өдөр шинэ байрандаа орсон Замын-Үүдийн Шалган нэвтрүүлэх боомтынхон үндсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ гаднах, доторхорчноо тохижуулахаас эхлээд аж ахуйн ажилд дарга, цэрэггүй дайчлагдсан байлаа.
2026-05-26
Майхантай метрополис хот
Улсын нийслэл Улаанбаатар өвөлдөө утаанд, урин дулааны цагт асар майханд дарагддаг болоод удлаа. Сүхбаатарын талбайгаасаа эхлээд хороолол, хотхонуудын булан тохой, замын гарц, уулзваруудын эргэн тойронд, бүр цаашлаад хотын өнгө төрхийг тодорхойлдог цэцэрлэгт хүрээлэнгүүд, их дэлгүүрүүдийн өмнөх, хойдох талбай, нийтийн эзэмшлийн гудамжууд, ногоон байгууламж бүхий төв цэгүүд хүртэл өдгөө асар майхны эзэмшилд шилжжээ.
2026-05-26
Б.БААСАНСҮРЭН: Шинжлэх ухааны салбар богино хугацааны “тоглолт” хийдэг талбар биш
Эрдэмтэн, судлаачийн хувьд эх орныхоо нэрийг дэлхийн шинжлэх ухааны оргил цэгт гаргаж, олон улсын томоохон төслийг дотооддоо нутагшуулах шиг бахархал үгүй билээ. ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн есдүгээр сард хүн төрөлхтний оюун ухаан, технологийн сод бүтээл болох Европын цөмийн судалгааны нэгдсэн байгууллага (CERN)-ын үндсэн дөрвөн аварга туршилтын нэг LHCb төсөлтэй хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн нь манай шинжлэх ухааны түүхэнд шинэ хуудас нээсэн юм.
2026-05-26
Тэмцээнд оролцож байсан “Оюутолгой”-н ажилчин нас баржээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумд үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” компанийн ажилчин өчигдөр гэнэт нас баржээ. 38 настай Э гэх ажилчин өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр тоглолтын талбайд гэнэт ухаан алдсан гэнэ. Түүнийг тэр даруйд нь тус компанийн эмнэлэгт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар уржигдар шөнө 01.00 цагийн үед нас нөгчжээ.
2026-05-26
АН: Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахыг шаардлаа
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны талаар мэдээлэл хийв. Тэд дөрвөн асуудлаар мэдээлэл сонсож, байр суриа нэгтгэсний нэг нь Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улираан томилохтой холбоотой байжээ. Үүнтэй холбоотой хуулийн төслийг Цэцээр удахгүй хэлэлцэх гэж буй. Тэгвэл АНын дарга О.Цогтгэрэл энэ талаар “Сүүлийн нэг жилд улсын ерөнхий прокурор, АТГ-ын даргыг улираан томиллоо. Одоо Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улираах нь эрх зүйт ёсонд хэр нийцтэй вэ.
2026-05-26
Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг аймаг бүрд байгуулна гэв
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэх бөгөөд өчигдөр нээлээ. Төслийн хүрээнд улсын хэмжээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, урьдчилан сэргийлэх, орон нутгийн болон онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээллийн техник, хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослыг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй.
2026-05-26
Манай сурагчид Азийн физикийн олимпиадаас дөрвөн хүрэл медаль хүртлээ
БНСУ-ын Бусан хотноо энэ сарын 17- 25-нд зохион байгуулсан “Asian physics olympiad-2026”-аас манай дөрвөн сурагч хүрэл медаль, гурван хүүхэд тусгай байрын шагнал хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Тус олимпиадад дэлхийн 27 орны үндэсний ялагч болсон 211 сурагч оролцож, мэдлэг чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.
2026-05-26
“Эхийн алдар” одон бол хамгийн хүндтэй шагнал”
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, ээжүүдэд өчигдөр “Эхийн алдар” одон гардуулав.
2026-05-26
“Хүрээ” амаржих газрын дарга асан А.Жаргал төрөх эмэгтэйчүүдээс 65 сая төгрөг хураан авчээ
Хуучнаар хоёрдугаар төрөх буюу өнөөгийн нийслэлийн “Хүрээ” амаржих газрын даргаар ажиллаж байсан А.Жаргалд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт АТГ-ын шалгасан хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний нэг нь дээрх албан тушаалтанд холбогдох үйлдэл аж.
2026-05-26
Ирэх өвөл хагас коксон түлшээ хэрэглэнэ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ оны анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Багануурын үйлдвэр, технологийн парк” ХК-ийн “Нүүрсхимийн үйлдвэр” төсөл, мөн 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
2026-05-26