Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэх бөгөөд өчигдөр нээлээ. Төслийн хүрээнд улсын хэмжээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, урьдчилан сэргийлэх, орон нутгийн болон онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээллийн техник, хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослыг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй.
Тодруулбал, 21 аймагт гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв байгуулж, дуудлага хүлээн авах, зохицуулах системийг бүрдүүлж, үүрэн холбооны таван оператор компанийн хэрэглэгчдэд гар утсаар дамжуулан гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээг шуурхай хүргэх аж. Мөн Улаанбаатар хотод нэмэлтээр 82 цамхаг байгуулах нь. Түүнчлэн хөдөлгөөнт хоёр, орон нутагт дуут дохиоллын 80 цамхаг тус тус шинээр суурилуулахаар ажиллаж буй гэнэ.
Ч.Туяа