Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89 594 иргэний 18.1 хувь нь л ажил эрхэлж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан “Хөгж­лийн бэрхшээл, хүнд үү, нийгэмд үү” сэдвээр өчигдөр сэтгүүл­­чидтэй уул­заж, мэдээлэл өгөв.
2026-05-20

“Өрхийн эмч нарын ажлыг хамрагдсан сургалтаар биш, үзүүлсэн тусламжаар нь үнэлдэг”

Манай улсын хэмжээнд нийт Өрхийн эрүүл мэндийн 225 төв (ӨЭМТ) үйл ажиллагаа явуулж, 1600 гаруй эмч ажиллаж байна. Тэднийг 70 гаруй хувийг 25- 40 насны залуус эзэлдэг бөгөөд салбарын тулгамдаж буй асуудлуудын талаар Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос өчигдөр мэдээлэл өглөө.
2026-05-20

Азийн аялал жуулчлалын салбарынхан Улаанбаатарт чуулна

15 дахь удаагийн Азийн аялал жуулчлалын форум (ATF-2026)-ыг “Азийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөгжил ба чиг хандлага” сэдвийн хүрээнд ирэх сарын 11-13-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
2026-05-20

Сэтгэл зүйчээр суралцагчдын тоо хоёр дахин нэмэгджээ

Сэтгэл зүйч нь 2022 оноос их сургуулиудын хамгийн эрэлттэй бөгөөд элсэгч ихтэй мэргэжлийн тоонд баг­таж, төгсөгчдийн хүрээ тэлж буй талаар Бо­ловсролын яамнаас мэдээлэв.
2026-05-20

Шүүх, шүүгч тойрсон элдэв явдлууд 

Шүүх эрх мэдлийн зарим байгууллага, тэр дундаа Улсын дээд шүүх ойрын үед олон нийтийн анхааралд нэлээд өртөөд байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн үүрэг гүйцэтгэх бүрэн эрхийн хугацаа ирэх сарын эхээр дуусгавар болно.
2026-05-20

“TMK energy” байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ

“TMK energy” компани байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төсөл хөгжүүлэхээр “Дашваан­жил групп” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ нь тус компанийн нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслөөс ол­борлосон хийг арилжааны зориулалтаар ашиглах эхний томоохон алхам болж байна.
2026-05-20

Биднээс холдон буй Оюутолгойн ирээдүй

Би сэтгүүлчийнхээ хувьд 2012 оны сонгуулийн “туг” нь Оюутолгойн гэрээ гэж бичиж байлаа. Зургаан жил дунш­сан “Оюутолгой” төсөл эхлэх нь монголчууд 34, эсвэл 51 хувь эзэмшихээс дутуугүй ач холбогдолтой учраас тэр.
2026-05-20

Шагнал нь нэмэгдсэн ч теннисчид бойкот зарлах уу 

Энэ сарын 24-нөөс зургаадугаар сарын 7-ны хооронд Парис хотноо шороон талбайд зохион байгуулдаг цорын ганц “Их дуулга” тэмцээн буюу “Ролан Гаррос” болно. Францын нээлттэй тэмцээн эхлэхэд бараг долоо хоног үлдээд байгаа ч аль хэдийн хэвлэл мэдээллийн тэргүүн нүүрнээ тус тэмцээнийг онцолж эхэллээ.
2026-05-20

Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах тохиролцоонд хүрчээ

Монгол Улсын Засгийн газар “Рио тинто” групптэй хэлэлцээний ширээний ард өчигдөр дахин суусан бөгөөд төл­бөрийн хувь хэмжээг бууруулах асуудлаар нааштай шийдэлд хүрсэн тухай Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэв.
2026-05-20

Дундын хувилбар Б.Пүрэвдагва

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өчиг­дөр 15.00 цагаас хуралдаж, Улаанбаатар хо­тын шинэ даргын асуудлыг хэлэлцэв. Засаг даргыг огцруулснаас хойш 14 хоногт багтаан да­раа­гийн хүнийг томилох хуультай.
2026-05-20

Эдийн засаг 7.9 хувиар өсжээ

Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний улиралд 7.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэ­дээл­лээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын нэмэг­дэл өртөг 33.6, үйлчилгээний салбарынх 4.1 хувиар өс­сөн нь голлон нөлөөлсөн байна.
2026-05-20

“Хиймэл оюуны маргааныг” таслан шийдвэрлэв

Боловсон хүчнээ шинэчилж, бататгах, хиймэл оюунаар орлуулах нь тухайн байгууллагын бодлого мэт боловч үнэн хэрэгтээ сүүлийн үед хамгийн маргаан дагуулсан асуудал энэболж байна.
2026-05-19

Зохиолч Э.Мишээл “Улаанбаатар грант” хүртжээ

Нийслэлийн ЗДТГ-ын нэрэмжит “Улаанбаатар грант” шагналыг зохиолч Э.Мишээл “Үр минь чамайг хүлээж байна” бүтээлээрээ хүртлээ. Уг шагналд зураач О.Золбоотөгөлдөрийн “Зүүд урлаач” зурагт ном, “Эргэлт.мн” сайтын “Сүүлчийн нүүдэлчид” сэтгүүл зүйн цуврал болон Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёогийн “Оройн ганц мод” роман зэрэг бүтээлийг нэр дэвшүүлсэн юм.
2026-05-19

Явуулын поликлиник галт тэргэнд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээхийж эхэллээ

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хүсэлт тавьсны дагуу Оросын төмөр замын “Гэгээн пантелеймон” явуулын эмнэлгийнхэн өчигдөр Монголд ирж, иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж эхэллээ.
2026-05-19

Нөөцийн махыг долоодугаар сарын 1 хүртэл борлуулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.
2026-05-19

Ц.Түмэнбаяр паралимпийн шатрын анхдугаар тэмцээнд улсын аварга боллоо 

Монголын шатрын паралимпийн холбооноос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд хот, орон нутгийн нийт 78 тамирчин оюунаа сорив. Эрэгтэй, эмэгтэй тоглогчид харааны бэрхшээлтэй B1, B2-B3, сонсгол, тулгуур эрхтний бэрхшээлтэй гэсэн төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ өнөөдөр тодрууллаа.
2026-05-19

“Гранд плаза”-гийн цахилгаан шат унаснаас долоон хүнийг эмнэлэгт хүргэжээ

Баянгол дүүргийн II хорооны нутаг, Баруун дөрвөн зам дахь “Гранд плаза” төвийн цахилгаан шат ажиллагаагүй болж унаснаас дотор нь зорчиж явсан долоон хүн гэмтжээ.
2026-05-19

“AI ба дэлхийн монгол хүн” ном уншигчдын хүртээл боллоо

Технологийн хурдтай хөгжил, хиймэл оюуны эрин үед монгол хүний мөн чанар, үнэт зүйл, сэтгэлгээ, хөгжил дэвшлийн талаар эргэцүүлэн өгүүлэх “AI ба дэлхийн монгол хүн” номын нээлт өчигдөр болж, уншигчдад хүрлээ
2026-05-19

Мэргэжлийн зөвлөлийнхөө дүгнэлтийг ажил хэрэг болгох нь зөв гэв

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд хийсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцсан байна.
2026-05-19

“Алтаргана-2026” наадмын үеэр буриад түмний дангинаг тодруулах нь

Буриад түмний соёл, урлаг, спортын томоохон арга хэмжээ болох “Алтаргана-2026” наадмыг ОХУ-ын Улаан-Үд хотноо долоодугаар сарын 1-5-нд зохион байгуулна. Хоёр жил тутамд ээлжлэн зохион байгуулдаг тус арга хэмжээнд Монгол, ОХУ, БНХАУ болон дэлхийн бусад оронд амьдарч буй буриад түмэн оролцож, өв соёл, язгуур урлагаа сурталчлан таниулдаг уламжлалтай.
2026-05-19