Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан “Хөгжлийн бэрхшээл, хүнд үү, нийгэмд үү” сэдвээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өгөв. Манай улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнэрхийн тухай конвенцоднэгдэн орсон бөгөөд үүнд нийцүүлэн 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэйхүний эрхийнтухай хууль баталсан юм.
Хэдийгээр бие даасан хуультай болоод 10 жил болж буй ч боловсрол, хөдөлмөр эрхлэлт, бие даан амьдрах чадварыг дэмжих асуудал байсаар. Мөн дэд бүтэц, орон сууц, нийтийнүйлчилгээ болон мэдээллийн хүртээмжхангалтгүй хэвээр байна. Энэ талаартус газрын дарга Д.Гэрэл “Хөгжлийн бэрхшээлтэйхүний бие даасан нийгмийн оролцоог дэмжих шаардлагатай байна. Боловсролдтэгш хамруулна гэдэг ч тухайн хүүхдийнбэрхшээлдтаарсан тохируулга, хэрэгсэлбайхгүй бол үр дүнгүй. Тэгш боломжбүрдүүлээгүй нь ялгаварлан гадуурхалт юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй нийгэм, орчинбол хүн бүрд хүртээмжтэй гэж үздэг. Улс орны хөгжлийг ч үүгээр хэмждэг. Иймд манай газар тухайн байгууллага, орчны хүртээмжтэй байдлыг тодорхойлохмэргэжилтнүүд бэлдсэн. Тэд хүртээмжийнүнэлгээ хийж, асуудлыг эрэмбэлэх юм” гэв.
Ташрамд, улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 107 904 хүн бүртгэгдсэнээс хөдөлмөрийн насны 89 594 иргэн байна. Тэдний 18.1 хувь нь л хөдөлмөр эрхэлдэгаж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 32 хувь нь нийслэлд амьдарч буй гэнэ.
Ч.Болор