Технологийн хурдтай хөгжил, хиймэл оюуны эрин үед монгол хүний мөн чанар, үнэт зүйл, сэтгэлгээ, хөгжил дэвшлийн талаар эргэцүүлэн өгүүлэх “AI ба дэлхийн монгол хүн” номын нээлт өчигдөр болж, уншигчдад хүрлээ. Зохиогч Г.Сараана энэхүү бүтээлээрээ монголчуудын оюуны дэлхийд өрсөлдөх чадварыг өөр өнцгөөс харуулахыг зорьсон гэв. Өөрөөр хэлбэл, цахим технологийн үсрэнгүй хөгжилтэй бид хэрхэн дасан зохицож, үндэсний онцлогоо хадгалан, дэлхийн иргэн болон төлөвших тухай аж.
Түүнчлэн номд технологи, хүний хөгжил, боловсрол ба үндэсний дархлаа, манлайлал зэрэг сэдвийг хөндөж, хиймэл оюун хүнийг орлох бус, харин бидөөрийн суралцах чадвараараа удирдах ёстойг онцолсон байна. Номын зохиогч Г.Сараана нь БНСУ-ын их, дээд сургуулиудад хиймэн оюуны хичээл заадаг, хүний хөгжил, үндэсний брэндийн сургагч багш аж.
М.Гэгээ