Сэтгэл зүйч нь 2022 оноос их сургуулиудын хамгийн эрэлттэй бөгөөд элсэгч ихтэй мэргэжлийн тоонд багтаж, төгсөгчдийн хүрээ тэлж буй талаар Боловсролын яамнаас мэдээлэв. 2024 онд эл мэргэжлээр 500 гаруй хүн төгссөн бол энэ хавар хоёр дахин нэмэгдэж 1000-д хүрэхээр байгаа аж. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 580 гаруй сэтгэл зүйч ажиллаж буй бөгөөд энэ нь богино хугацаанд олон боловсон хүчин бэлдсэний үр дүн хэмээн салбарынхан нь дүгнэж байна.
Боловсролын сэтгэл зүйчийг мэргэшүүлэх анхны сургалтаар 23 хүн бэлдсэн бол энэ тоо жил бүр нэмэгдэж, 385 хүргэлээ. Энэ хугацаанд нийт есөн удаагийн сургалт зохион байгуулж, мэргэжилтнүүдийг бэлдсэнээр сургууль бүрд сэтгэл зүйч ажиллах боломжтой болж, хүүхэд болгонтой тулж ажиллах нөхцөл бүрдэнэ хэмээн салбарын яамныхан үзэж буй.
Ч.Туяа