У.Мөнххасар, Д.Мэрси нар улсын аварга боллоо
Туялзуур сэлмийн эрэгтэйчүүдийн хүнд сэлмийн 14, эмэгтэйчүүдийн13, багийн төрлийн 12 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) болж өндөрлөлөө.ы
2026-05-14
ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулна
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачилсан Ж.Баярмаа тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр мэдээлэл хийлээ. Нийт 32 гишүүн хамтран санаачилсан уг төсөлд ХХОАТ-ыг бууруулж нэг хувь болгох талаар тусгасан аж. Эдүгээ эл татварыг 10 хувиар тооцон авч буй. Энэ талаар гишүүн Ж.Баярмаа “Инфляцын өсөлт, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор иргэдийн амьдрал хүндэрч байна.
2026-05-14
Ерөнхийлөгч Трампад генерал Кейн “хориг” тавьжээ
Цөмийн зэвсэгтэй болоход нь Иранд шаардагдах хугацааг Америк-Израилын довтолгоо лав нэг жилээр хойшлуулна хэмээн өнгөрсөн зунаас эхлэн шинжээчид таамаглаж байсан. Гэвч гурван ч лавтай эх сурвалжийн мэдээлснээс үзвэл Ираны төлөвлөгөө өөрчлөгдөөгүй аж.
2026-05-14
Туул, Тэрэлж голын усны түвшин олон жилийн дунджаас бага байна
Монгол орны томоохон гол, мөрний усны түвшин энэ сарын эхний 10 хоногийн байдлаар аажим татарсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр хайлсан цас, мөсний нөлөөгөөр зарим голын урсац үе үе нэмэгдэж буй ч ихэнх нутагт олон жилийн дунджаас доогуур түвшинд хүрчээ. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авдаг Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Бэлтэс, Бүгсий, Шишгэд зэрэг голын усны түвшин сүүлийн 10 хоногт тогтмол буурсан аж.
2026-05-14
Бэлхээс Сэлх хүртэлх авто замыг маргаашаас хааж, шинэчлэх нь
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг, зуслангийн бүс орчмын буюу Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг энэ сарын 15-ны 00.00 цагаас 18-ны 05.00 цагийн хооронд хааж, бүрэн шинэчлэхээр болсныг нийслэлийн Замын хөгжлийн газар (НЗХГ)-аас мэдээллээ. Иймд иргэд, оршин суугчдыг дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
2026-05-14
Э.Гантөмөр бүх зайн төрөлд түрүүллээ
Спортын хутга шидэлт нь нүдний баримжаа, зайны мэдрэмж, булчингийн хяналт болон анхаарал төвлөрлийг хөгжүүлдэг. Энэ нь Монголд сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй залуу спортын нэг.
2026-05-14
Шинэ орон сууцын үнэ 7.4, хуучин нь 10 хувиар өсжээ
Орон сууцын үнийн индекс энэ оны дөрөвдүгээр сард өмнөх үеийнхээс 9.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Тодруулбал, шинэ орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 7.4, өмнөх сарынхаас 0.4, хуучин байр өмнөх жилийн энэ үеийнхээс 10, өнгөрсөн сарынхаас 1.1 хувиар тус тус өсжээ.
2026-05-14
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжил сонголт, хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөв
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн Мэргэжлийн боловсролын сургууль НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Манлайлалд хүрэх зам” төслийнхөнтэй хамтран мэргэжил сурталчлах өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Өдөрлөгт тусгай хэрэгцээт 14-18 насны 60 сурагч оролцож, мэргэжлийн боловсролын сургалт, хөдөлмөр эрхлэлтийн ирээдүйн чиг хандлага, өөрийн сонирхол, чадварт нийцсэн мэргэжил сонгоход шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авсан байна. Мөн Мэргэжлийн боловсролын сургуулийн суралцагчид бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэжээ
2026-05-14
Талыг эзэлсэн найрагчийн яруу тунгалаг бүтээлүүд
Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров бол монгол түмний ахуй амьдрал, байгаль эх, хүн чанарыг хамгийн яруу тодоор дүрслэн үлдээсэн их бичээч билээ. Тэрбээр 1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт эгэл малчны гэр бүлд мэндэлж, багш мэргэжлээр ажиллаж байгаад Оросын Москва хотноо Утга зохиолын дээд курсийг дүүргэжээ.
2026-05-14
“Шинэ Монгол-3” бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүллээ
“Шинэ Монгол-3” сургууль “Тэнгэр капитал ҮЦК” болон “Ишизүэ” компанитай хамтран 13 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх бондын анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүлж, Монголын хөрөнгийн биржид цан цохих ёслол зохион байгууллаа.
2026-05-14
“Дронекон-2026” тэмцээний аваргууд тодров
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлого, код чиллын “Дронекон-2026” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 7-51 насны 750 оролцогч таван төрөлд ур чадвараа сорив.
2026-05-14
Зэсийн үнэ тонн нь 14 мянган ам.доллар давжээ
Дэлхийн зах зээлд зэсийн ханш эрчимтэй өсөж, Лондоны металлын бирж (LME)-д мягмар гарагт тонн тутмын үнэ 14 106 ам.доллар давлаа. Ингэснээр энэ оны нэгдүгээр сард тогтоосон бүх цаг үеийн дээд үзүүлэлт болох 14 500 ам.долларт дөхөж очоод байна.
2026-05-14
“Барса”-гийн аварга цолыг мялаах баримтууд
“Барселона” баг өнгөрсөн ням гарагт болсон Эл Класикод заналт өрсөлдөгч, араас нь нэхэж явсан “Реал”-ыг 2:0-ийн харьцаатай хожсоноор энэ улирлын аварга боллоо. Тэд улирлын туршид хүснэгтийн хоёрдугаар байраас доошилж үзээгүй билээ.
2026-05-13
Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ
Манай улс энэ оны эхний дөрвөн сард нийт 139 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.8, импорт 3.7 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан аж. Тэгвэл төлбөрийн тэнцэл эхний улиралд 95.5 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 697.6 сая ам доллароор өссөн гэнэ.
2026-05-13
Өдөрт 750 орчим тонн жимс, ногоо нийлүүлж байна
Улаанбаатарын иргэдийн жимс, ногооны хэрэглээний 80 гаруй хувийг БНХАУ-ын Эрээн хот дахь “Хоаган жимс, ногоо болон үр тариа, хүнсний тосны импорт, экспорт” компани нийлүүлдэг аж.
2026-05-13
12 байгууллагад хүний эрхийн магадлан шинжилгээ хийжээ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Европын холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран “Барилгын салбар дахь хүний эрх ба хариуцлагатай бизнес” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Эл арга хэмжээ ньбарилгын салбарт хүний эрхийг дээдлэх, хариуцлагатай бизнесийн соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.
2026-05-13
Сувилагчдыг гадаадад сургаж, нийгмийн баталгааг нь сайжруулах нь
Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор өчигдөр зохион байгууллаа. Өнөө жил эл өдрийг “Цогц чадамж-сувилагчийн үнэ цэн” уриан дор тэмдэглэсэн бөгөөд зөвлөгөөнд 800 орчим сувилагч оролцов.
2026-05-13